Ц.Алдармаад хорих ялгүй үлдэх боломж бүрджээ

5e7232c8f4be7cbbigШинэ оноос өмнө батлан даалтад гараад байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ял хөнгөрөх бололтой.

Урьд нт түүнийг бусдыг биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд хамааруулж, 7 жил 10 хоногийн  ял оноогоод байсан. Тэгвэл түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Д.Оюунтуулын биед хүнд биш, хүндэвтэр гэмтэл учруулсан  болж, шинжээчийн дүгнэлт өөрөөр гарсан байна.

Үүнээс үүдэн түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  98 дугаар зүйл ангиар ял төлөвлөсөн гэнэ. Энэ зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймээс Ц.Алдармаад оноосонял торгуулийн ял, эсвэл албадан ажил хийлгэх юм уу дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой  болжээ. Мөн энэ зүйл заалт нь тэнсэнд хамрагддаг учир Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэх аж.

 www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …