Отгон топ Х.Бадамгэрэл ууртай байна

a63fd3020f383c13big19518262072015-01-06-14-49[www.urlag.mn]Ханиад томууны улиралд нийслэлийн цөөхөн хэдэн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй самгардаж, өвчтэй хүүхдүүд коридорт хүртэл хэвтдэг жишиг хэдийнэ тогтоод хэдэн өвлийг ардаа орхисон.

Тэгвэл хүүхэд нь өвдсөнөөс улсын эмнэлэг бараадаж, Монголын эрүүл мэндийн салбарын иргэдэд хүрч байгаа үйлчилгээ, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн отгон топ модель Х.Бадамгэрэл их л ууртай байна.

Тэр эрүүл мэндийн салбарын талаар “Эмчилгээ бол улсын эмнэлэг үнэхээр ярилтгүй сайн. Гэвч хүнд суртал ихэрхэл байнга л байх юм. Хүүхдээ бодоод эхчүүд кордорт модон орон дээр гудас тавиад хажуулдана. Ор ба өрөөний хүрэлцээ туйлын хүнд учир ихэнхдээ коридорт гаргахаас өөр аргагүй. Би ч өөрөө тэгж хонож үзлээ.

Олон бяцхан зулзаганууд ээжүүдийнхээ хамтаар мөн л адил эмчлүүлээд л нөхцөлдөө дасан зохицоно. Монголын эрүүл мэндийн салбар байнга асуудалтай доголдолтой байх юм. Нэг л сайхан ярьдаг сайд дарга нар ажлаа огт мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч хийдэггүй байх. Аль ч улсад хүүхэд хамгийн чухал үнэт зүйл, баялаг баймаар. Энэ бяцхан үрсэд сувилагчдаа аятайхан ар өврөөр нь гуйж байгаад эм тариагаа цагт нь хийлгэх л эхчүүдийн харцнаас мэдрэгдэнэ.

Тав тухын талаар бүр яриа байх зүйл ч алга даа. Эрүүл мэндийн эрхэм сайд нэртэй сүнснүүд юугаа хийдэг юм бол оо. Хүүхдээ гэсэн ээжүүдийн халуун сэтгэл тэднийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудын чин сэтгэл л хүүхдийг эрүүл болгох юм даа” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Нээрээ л хамгийн чухал мөртлөө хамгийн ихээр хоцрогдсон салбар гэвэл эрүүл мэндийн салбар л байна даа.

7121c67b48179018original9487362432015-01-06-14-50[www.urlag.mn] badmaa35010300482015-01-06-14-50[www.urlag.mn]

Эх сурвалж: mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …