Дуучин Ники Минаж өсвөр насандаа үр хөндүүлж байсан гэнэ

nikiДуучин Ники Минаж алдарт “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгөхдөө үр хөндүүлж байсан тухайгаа нуулгүй ярилаа. Тэрээр “Тухайн үед өсвөр настай, “LaGuardia” урлагийн сургуульд сурдаг байсан. Өөрөөс ах залуутай танилцаж жирэмсэн болсон. Би үр хөндүүлж байхдаа өөрийгөө үхэж байна л гэж бодсон. Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү, хүнд сорил шалгалт байсан юм. Тэр явдал миний сэтгэл зүрхийг үргэлж шаналгаж зовоодог. Би ээж болоход бэлэн биш байсан, надад тэр хүүхдэд өгөх юм юу ч байгаагүй″ хэмээн дуучин Ники ярьжээ.

Өдгөө 32 настай Америкийн рэп дуучин Ники Минаж 10 жилийн туршид үерхэж байгаа найз залуу Сафари Сэмюэлстэй сүй тавьсан билээ. Хэдийгээр өсвөр насандаа үр хөндүүлж байсан ч одоогоор ээж болохыг мөрөөддөг гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …