Н.Баттогтох: Ц.Алдармаагийн зүйл заалт өөрчлөгдөөгүй

olloo_mn_1420597064_aldarmaaШинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг шүүх хурал энэ сарын 9-нд буюу баасан гарагт товлогджээ. Давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд түүнийг батлан даалтад гаргаад байгаа юм. Тэгвэл өчигдөр цахим сайтуудаар Ц.Алдармаагийн ялын зүйлчлэлийг өөрчилж, батлан даалтад гаргах боломжтой болсон гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ хэргийн талаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Баттогтох дараах мэдээллийг өглөө.

-Ц.Алдармаад үүсгэсэн хэр­гийн зүйл ангийг өөрчилсөн гэ­дэг мэдээлэл үнэн үү?

-Өөрчлөөгүй. Өмнөх шүүгдэж бай­сан зүйл ангиар буюу Эрүү­гийн хуулийн 96.1 дэх заалтаар эрүү­гийн хэрэг үүсгэн шүүх ху­рал товлогдоод байна.

Өөрөөр хэл­бэл, Ц.Алдармааг бусдын бие мах­бодид санаатай гэмтэл учруул­сан, хөдөлмөрийн чадварыг ал­даг­дуулсан бол таваас дээш до­лоон жил хүртэл хугацаагаар хо­рих ял шийтгэнэ гэх заалтаар шүүгчдэг­чээр татсан. Энэ заалтаар баасан га­рагт дахин шүүх хурал болно.

-Шинжээчийн дүгнэлтэд өөрч­лөлт орсон уу. Нэмэлт мөр­дөн байцаалтад буцаасан шүү дээ?

-Давж заалдах шатны шүүхээс дахин шинжээч томилуулах шийд­вэр гарч, шинжээчид ажилласан. Шин­жээчдийн дүгнэлтээр өмнө нь Д.Оюунтуулын биед хүнд гэм­тэл учруулсан гэж үзсэн бол энэ удаад хүндэвтэр гэмтэл уч­руулсан гэж гарсан юм билээ. Гэх­дээ хэргийн зүйл заалт өөрч­лөгдөөгүй.

Монголын мэдээ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …