Кэмерон Диаз гэрлэжээ

b61b1c185c2a1670originalЖүжигчин Кэмерон Диаз “Good Charlotte” рок хамтлагийн гитарчин Бенжи Мэддентай гэрлэжээ. Хуримын ёслол Лос-Анжелосын Беверли-Хиллз дэх Кэмерон Диазын хувийн байшинд өнгөрсөн ням гаригт болжээ. Жүжигчин бүсгүй “Бид хамтын амьдралаа төрөл төрөгсөд, ах дүү нарынхаа хүрээлэлд эхэлж байгаадаа баярлаж байна” гэж хуримынхаа тухай “People” сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. Хуриман дээр жүжигчин Николь Ричи, Дрю Бэрримор болон жүжигчний туслах Жесси Лутц нар түүний найз бүсгүйн үүрэг гүйцэтгэсэн аж. Одоо 42 настай Кэмерон Диаз, 35 настай Бенжи Мэдден нар аль аль нь анх удаа гэрлэжээ. Тэд 2014 оны тавдугаар сараас уулзалдах болж, өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэх санал тавьсан байна.

 

Д.БОЛД

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …