“AirAsia”-ийн онгоцны сүүлэн хэсгийг илрүүлжээ

ecfa69633a8eab55originalИндонезийн эрх баригчид сураггүй алга онгоцны сүүлэн хэсгийг илрүүлсэн тухайгаа өчигдөр мэдээлжээ. Онгоцны энэ хэсэгт нисгэгчдийн яриа, техникийн мэдээлэл бүхий хар хайрцаг байрладаг тул уг хэсэг мөрдөн шалгах ажилд их чухал үүрэгтэй аж. Нийт 162 зорчигчтой онгоц алга болсноос хойш 11 хоногийн хугацаанд илрүүлсэн анхны том хэлтэрхий нь энэ бөгөөд өмнө нь суудал зэрэг зарим жижиг хэсгийг илрүүлсэн юм. “AirAsia” авиа компанийн төлөөлөгчид тус компанийг нислэгийн хуваарийг зөрчсөн гэх мэдээллийг үгүйсгэжээ. Тэд Сурабая- Сингапур– Сурабая чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх эрхтэй байсан тухайгаа мэдэгдсэн байна. “Бидэнд Индонез, Сингапурын аль алинаас нь авсан зөвшөөрөл байгаа болохоор хуваарь зөрчсөн гэх нь худлаа” хэмээжээ. Индонезийн иргэний агаарын тээврийн удирдлага “Indonesia Air Asia” компанийн тус чиглэлд нислэг үйлдэх эрхийг өмнө нь түр хугацаагаар хориглосон аж. Эрх баригчид тус комапнийг нислэгийн хуваарийг зөрчсөн гэдэг үндэслэлээр уг шийдвэрээ тайлбарлажээ. Учир нь компанид зөвхөн мягмар, пүрэв, бямба гаригт нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон бол осолд орсон онгоц ням гаригт Сурабая руу нисч байж. Харин “AirAsia” компанийн төлөөлөгч Индонез, Сингапурын эрх баригчид тусгай гэрээ байгуулж, нисэх компаниудад бусад өдөр ч гэсэн нислэг үйлдэх эрх олгосныг өгүүлсэн аж. Сингапурын ирэгний агаарын тээврийн байгууллага урьд нь мөн үүнтэй адил мэдэгдэл гаргажээ. Хямд үнээр үйлчилдэг “AirAsia” компанийн “Эйрбас” нисэх онгоц өнгөрсөн сарын 28-ны өдөр Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаягаас Сингапур луу нислэг үйлдэж байгаад осолдсон билээ.

Д.Болд

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …