Спортын төрөлжсөн сургууль ашиглалтанд орно

1503284_384127561762188_7233169675185189552_n-300x181Монгол улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж байгаа билээ. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 90%-ийн гүйцэтгэлтэй байна.
Архангай аймаг улсдаа бөхийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Үндэсний болоод чөлөөт, жудо бөх түүнчлэн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, бадментоны гээд үе үеийн тамирчдын залгамж халааг бэлдэх, түүхэн уламжлалаа хадгалах, тив дэлхийн зиндааны тамирчдыг төрүүлэх, спортын амжилтуудаа бататган ахиулах, алдаршуулахын тулд энэхүү спортын төрөлжсөн сургуулийг санаачилсан.
Улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хера констракшн ХХК 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор дотоод заслын ажлууд үлдсэн байна.
Гүйцэтгэгч компанийн зүгээс сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах боломжтойг хэлж байгаа бөгөөд ажил явуулхад халаалтын асуудал хүндрэлтэй байгааг аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Харин аймгийн зүгээс халаалтын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ажлын хэсгийг гаргасан бөгөөд улсын хэмжээний жишиг сургууль ашиглалтанд орход ердөө сар гарны хугацаа үлдээд байна.

Сургууль нийт 320 хүүхдийн суудалтай бөгөөд бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүрдээ саун, халуун усны өрөөгөөр тоноглогдсон байхаас гадна бусад спортын төрлүүдийн зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ.
Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас дэргэдээ 100 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтанд оруулах юм. Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны заал, номын сан зэрэгтэй байх ажээ.
Сургуулийн гадаах 5 га газарт спортын зам талбайг иж бүрнээр нь тохижуулах ажлыг мөн гүйцэтгэх юм.
Архангайн хүүхэд багачууд удахгүй спортын төрөлжсөн, тохилог сургуульд хэрэгцээтэй техник хэрэгсэлтэйгээр мэргэжлийн ур чадвартай багш, дасгалжуулагчдаар хичээл заалгаж, амжилтаа ахиулах үүд хаалга ийнхүү нээгдэж байна.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …