Эдийн засаг хүндэрлээ, улс орон хямралаа. Ийм хүнд хэцүү цаг үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж “Азийн зарим улсын ард түмэн улс орон нь хүнд хэцүү цаг үед ээмэг бөгжөө тайлаад төрдөө өгч байсан удаатай” хэмээх мэдэгдэл хийж, үүгээрээ ард түмнээ төр засгаа хямралаас гаргахыг уриалаа.
Үнэндээ төр хямраад байна уу, түмэн олон ядуураад байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Төрийн сайд дарга нарын хангамж, унаж, эдлэж байгаа зүйлийг нь харахаар төр хямарсан биш харинч “задарсан” ч юм шиг, харин түмэн олны амьдралыг нь ажиглавал улс хөгжсөн биш дордсон мэт.
Ийм хүнд цаг үед төр засгийн зарим “ухамсартай” дарга нар улс орныхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, ард түмнийхээ тусын тулд гэр, хувийн асуудлаа ор тас орхиж, цалин хөлсгүйгээр ажиллахаа илэрхийллээ. Ээ дээ одоо л манай дарга нар ард түмнийхээ төлөө сэтгэлээ гаргаж ажиллах нь дээ гэж бодох тусам цалингүй ажиллах дарга нарыг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Эдүгээ зөвхөн нийслэлийн орлогч дарга нар цалингүй ажиллах тухай ярьж байна. Тэдний энэ үйлдлийг агентлагийн дарга өөрсддийн орлогч дарга нараа цалингүй ажиллуулах болсноо мэдэгджээ. Одоо харин УИХ-ын гишүүд, сайд нар, Аймаг нийслэлийн Засаг дарга нар цалингаа улсдаа хандивлаад ажиллавал улс орныхоо төлөө тэдний зүтгэлийг Монголын ард түмэн хэдэн үеэрээ мартахгүй биз.
“Дайран дээр давс” гэгчээр эдийн засгийн хямралыг даван туулах гэсэн Ерөнхий сайдын хамяралыг давах төлөвлөгөөний зарим хэсэг нийгэмд бухимдлыг үүсгэв бололтой. Хүүхэд төрүүлсэн, төрүүлэх гэж байгаа эхчүүдийн мөнгийг өгөхөө болино гэсэн нь ерөөс эмэгтэйчүүд, эхчүүд, зарим эрчүүдийн бухимдуулахад хүрлээ. Энэ бүхнийг ажиглаад Монголын ирээдүйн боловсон хүчин болсон оюутнууд ухамсарт зан гарган “өөрсдийн гар дээр сар бүр авдаг алдарт 70.0 төгрөгөөсөө татгалзаж байгаагаа холбоогоороо дамжуулан” олон нийтэд мэдэгдлээ. Учир мэдэх хүмүүс оюутнуудын энэ шийдвэрийг Ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт хэмээн зөвтгөж байгаа гэнэ билээ.
Одоо гааль, татвар, мэргэжлийн хяналтын байцаагч нар ар өврөөр авдаг элдэв авлагаа /авлигаа/ төрдөө хандивлаж, хоёргүй сэтгэлээр зөвхөн цалингаараа амьдрах хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай байна. Тэдний зарим нь: “олон жил төрийн албаар тэжээлгэлээ, одоо энэ хүнд хэцүү цаг т төрөө өөрсдөө тэжээнэ” хэмээн ухамсарлаж ийм дээрх хөдөлгөөнийг өрнүүлэх болсон юм байх
Харин саяхан дарга болсон шинэхэн албан тушаалтнууд л төрдөө”өгөх” тухай биш, төрөөс хэрхэн авахаа бодож шөнө нойр нь хүрэхгүй байгаа гэнэ. Учир нь тэд өмнөх дарга нар шиг элдэв тендер, энэ тэр аргаар мөнгө “авах” боломжгүй болж, тэдний үйлдэл бүхэн Шилэн дансны шинэ хуулиар олны өмнө нэвт гэрэлтдэг болчихож байгаа юм гэнэ билээ.
За да төр ингээд хямраад байвал би ч гэсэн үнэгүй нийтлэл, энэ тэрийг бичиж өгнө шүү, улс орныхоо л төлөө хувь нэмрээ оруулж л байвал яадгийн цус …,
Одоо тэгээд сургууль цэцэрлэгийн багш нар ч гэсэн улс эх орныхоо төлөө цалингүй ажиллах хөдөлгөөн өрнүүлэх сонирхолтой байгаа боловч даанч дарга нар шиг цаана бизнесгүй болохоор хоосон хонох гээд болохгүй байгаа юм билээ шүү. Түүнээс биш улс эх орныхоо тусын тулд тэд цалингүй ажиллах байтугай бусад хэлбэрэрэ хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагэсэн шүү Ерөнхий сайдаа.
Ц.Мөнх