Жүжигчин Шүүдэрцэцэг нөхөртэйгээ “Төгс хайрыг бүтээх гэрээ” байгуулан нотариатаар батлуулжээ

20150109050543Монголын кино урлагт хүч түрэн гарч ирж байгаа залуу жүжигчдийн нэг П.Шүүдэрцэцэг “Михх” хамтлагийн ахлагч Темпотой үерхдэг гэдгээ  цахим хуудсаараа дамжуулан зарлаж байсан бол өдгөө нэг гэрт орон хамтдаа амьдарч байгаа хосууд маань” төгс хайрыг бүтээх гэрээ” байгуулан нотариатаар батлуулсан тухайгаа нэгэн телевизийн ярилцлаганд дурджээ.  П.Шүүдэрцэцэгийн найз залуугийн хувьд багаасаа өнчирч хоцорсон ч эмээгийн хайр халамжинд хүмүүжсэн насандаа баймгүй ухаалаг залуу гэдэг нь нэвтрүүлгийн үеэр харагдаж байсан юм. Тэрээр хэлэхдээ ” залуус маань нэг нэгэндээ урам өгөх тал дээр их дутмаг санагддаг. Бид хоёрын зурган доор “харна аа та хоёрыг” гэсэн коммэнт үлдээсэн байсан. Хоёр хүн хоорондоо хайр сэтгэлтэй болоод таарч тохирч байвал болоош дээ, гэтэл чин сэтгэлээсээ хүнд аз жаргал хүсэх тийм хэцүү зүйл биш биз дээ” хэмээжээ. Тэрээр “Ер нь уран бүтээлч хүний хань байна гэдэг асар их тэвчээр, ухаан шаарддаг гэдгийг ойлгосон. Анх хайрынхаа тоглосон “Анирлагч” МУСК-г үзэхэд их хэцүү санагдаж байсан. Адъяа ахыг харахаар л дургүй хүрээд байдаг байлаа” Харин одоо бол аль болох уран бүтээлч хүн гэдгээр нь ойлгохыг хичээдэг болсон” тухайгаа ч хэлсэн юм. Юутай ч Монголын урлагаас дахин нэг залуу хосууд төрөхөд олон хүмүүс тааатайгаар хүлээж авсан ч хэн хэн нь олны харцыг татахаар чамгүй царайлаг дуучин, чадварлаг залуучууд болохоор хайрлаж харамлах хүмүүс олон байдаг биз. Юутай ч хоёр хосдоо аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье.

www.agshin.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …