Хүйсээ солиулан жинхэнэ эмэгтэй хүн болоод байгаа Ганбууш буюу Н.Ган-Од нүд, ам, хамар, хацар, хөх, өгзөг гээд мэс хүргээгүй эрхтэн тун ховор. Амьдралынхаа туршид жинхэнэ эмэгтэй хүн шиг болохыг мөрөөдөж, хүн бүхэнд адлагдаж явсан тэрбээр “Онгон биеэ 400 саяар үнэлнэ” гэж хээвнэг зарлаж суугаа нь ч үнэн. Олон төрлийн гоо сайхны хагалгааны зардлыг нь чухам ямар хүмүүс төлснийг тас нууцалдаг Н.Ган-Од сүүлийн үед эр хүйстэй атлаа эмэгтэй хүн шиг биеэ авч яваа трансжендерүүдийг илт дайрч давшлах болжээ.
Тэднийг биеэ үнэлэн гэмгүй залуусыг буруу зуршилд уруу татдаг, гудамжинд зодоон цохион, хулгай дээрэм хийдэг талаар хэвлэлд дэлгэхэд олон хүн дургүйцсэн нь мэдээж. Энэ бүхнийг дуугүй харж суухыг тэвчээгүй трансжендер мисс Б.Солонго “ Нас намба, эрүүл мэндээ бодож олон удаа дуугүй байлаа. Ганбууш, Анужин гэгчтэй хуулийн өмнө үнэн зөвөө олуулна. Өөрсдийнхөө амьдралаар, мөрөөрөө амьдраад, онгоноо яриад явахгүй удаа дараа миний нэр хүндэд хэвлэл мэдээллээр халдсан. Олон нийтэд буруу үлгэрлэж, ташаа ойлголт төрүүлсэн. Атаа жөтөөнд идэгдэж яваа хүмүүсийн үнэнийг олно. Өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахаар болсноо албан ёсоор мэдэгдэе” хэмээн олон нийтэд дэлгэжээ.
Мөн тэрбээр эд эрхтэнээ хэрхэн өөрчилж, түүнийгээ яаж үнэлэн, бусдыг шулсан бэртэгчин байдлаар амьдрахыг охид залууст “үлгэрлэж” суугаа Ганбууш, Анужин нарт хандан “Нас намбаа бодсон ч тэр. Хэлж ярих үгээ бодмоорсон. Эд эрхтэнээ яриад хол явахгүй, энэ чинь амьдралын түр зуурын үзэгдэл. Харин үүрдийн үнэт зүйл бол хүн чанар, ёс зүй юм шүү” гэж хатуу сануулав.
photonews.mn