Киви хамтлагийн Намуун хэнтэй хамтран амьдрав

bb41d306e6951e29originalХамтлагийн ахлагч нь хүүхэд төрүүлэн гэрийн мухар сахиж, Аагий нь найз залуугаасаа салаад их л гунигтайхан суугаа энэ үед Б.Намуунаа зүгээр байсангүй. Фитнессээр хичээллэн, болзоонд уригдаж яваа сайхан бүсгүйн хувьд “Хамтран амьдрагч” кинонд туслах дүр бүтээгээд авчээ.

Өдгөө зураг авалт нь дуусах шатандаа орсон энэхүү кино тун удахгүй дэлгэцэнд гарах бөгөөд Б.Намуунаа чухам ямар дүрд тоглосноо нууцалж буй. Юутай ч, олны танил мисс, загвар өмсөгч, дуучин бүсгүйчүүд кино урлагт “шимтэж” байгаа энэ цаг үед Б.Намуунаа оддын жишгийг дагасан нь тодорхой аж. Хамгийн сүүлд л гэхэд, фото модель гэгддэг “Ард түмний мисс” Д.Ариунцэцэг “Тютю” кинонд балетчин бүсгүйн дүрд тоглосон нь дэлгэцнээ гараад удаагүй байгаа билээ.

“Шоубиз” нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Б.Анхбаяртай нэгэн үе тун дотно харилцаатай байсан дуучин бүсгүй саяхны нэгэн загварын шоунд тааралдахдаа ихэд жуумалзан, жоготой харцаар бие биеэ “эрхлүүлж” суусан нь олны анхааралд өртсөн юм. Харин урлагийн сургуульд суралцангаа бие даасан хөгжмийн цомог гаргана хэмээсэн түүний энэ амлалт ч талаар өнгөрөв бололтой.

www.unen.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …