Хамилтон гэрээгээ сунгахад ойрхон байна

7171Дэлхийн аварга Люис Хамилтон Мерседес багтайгаа шинэчилсэн гэрээ хийж, өндөр орлоготой тамирчдын эгнээнд очиход ойрхон ирээд бна.

Италийн өдөр тутмын спортын Газзетта делло Спорт сонины мэдээлж буйгаар тэр гэрээгээ 3 жилийн хугацаагаар сунгахдаа жил тутам 20 сая евроны цалин авах гэнэ.

Үүн дээр нэмэгдээд гран при уралдааны ялалт тутамд нэг сая, нийлбэр дүнгээр түрүүлбэл 5 сая хүртэх аж.

Өнгөрөгч улирал энэ маягаар цалинжсан бол 11 гран прид түрүүлсэн тэрээр нийтдээ 36 саяыг халааслах байв.

Мерседесын Хяналтын зөвлөлийн тэргүүлэгч Ники Лауда Ойрын үед ямар нэг юм болно. Хамилтонтой гэрээ сунгах тал дээр толгой өвдөөд байх зүйл үгүй гэсэн байна.

Хамилтоны хамтрагч Нико Росберг өнгөрсөн 7-р сард “Мөнгөн сум”-тай 3 жилийн 55 саяын гэрээ хийсэн тул дэлхийн аварга болсон Люистай гэрээгээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон юм.

Оны өмнө Испаний хэвлэлүүдээр Хамилтоныг 2016 оноос эхлээд дэлхийн аварга асан Фернандо Алонзо өвлөх гэнэ хэмээн шуугиад байсан ч хэдхэн хоногийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэсэн Хамилтоны шинэ гэрээ удахгүй хийгдэх болжээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …