Дэлхийн хамгийн сайхан хосын тоонд зүй ёсоор тооцогддог Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдо, түүний найз бүсгүй болох Оросын алдарт загвар өмсөгч Ирина Шейк нар хамтран амьдраад жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Гэвч саяхан Португалын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан нэгэн мэдээлэл шуугиан тариад байгаа нь тэд амьдрал хоёр тийшээ болсон талаар мэдээлэл байв. Криштиан Роналдо саяхан оны шилдэг хөлбөмбөгчин болж “Алтан бөмбөг” шагнадын эзэн болсон. Тэрээр шагнал гардан авахдаа талархлын үг хэлсэн ч найз бүсгүйнхээ талаар огт дурдаагүй байна. Мөн түүний найз бүсгүй Ирина ч түүнд баяр хүргэсэн мэдэгдлийг огт хийгээгүй юм. Энэ байдлаас нь үзвэл тэдний салсан гэдэг мэдээлэл үнэн бололтой.
www.Urlag.mn