Ертөнцийн мөхлийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй 10 зураглал

9c7faff6bfc88fbc686b20d2feb7aaf1_viva_b3,5  тэрбум жилийн өмнө Дэлхий дээр үүссэн амьдрал туйлын эмзэг хэврэг, үхэл бол түүний байнгын дагуул. Манай гараг дээр 4 миллиард гаруй зүйлийн амьтан оршин  байснаас 99% нь нэгэнт устан үгүй болжээ. Ялангуяа сүүлийн 500 сая жилийн дотор төрөл зүйл бөөнөөр устах үзэгдэл 5 удаа тохиолдлоо. Одоо хүртэл учир шалтгааныг нь тодруулж чадаагүй байгаа эдгээр сүйрлийн улмаас амьтны аймгийн 75% нь сөнөж алга болсон байна.

Бидний амьдарч буй хорвоо ертөнц хэрхэн яаж мөхөж болох тухай хамгийн үндэслэл бүхий  шинжлэх ухааны 10 таамаглалыг та бүхний сонорт хүргэж байна :

1. Өнөө үед олон хүмүүс биеийн хүч тамираа сэргээх, анхаарлаа сайжруулах, сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд кофейн, никотин зэрэг хорт бодисуудыг ихээр хэрэглэж байна. Эцсийн эцэст энэ нь эдгээр бодисоос бүрэн хамааралтай байдалд хүргэж, хүн төрөлхтөн алгуур боловч эргэж буцалтгүй сүйрэх замдаа орно.


2. Манай гариг хуурмаг вакум орон зайд оршдог гэсэн онол байдаг. Хэрэв тийм бол энэ нь хэзээ нэгэн цагт маш бага энергитэй байдалд шилжиж, үр дүнд нь дэлхий атомын хэлтэрхийнүүд болон дэлбэрнэ.


3. Квантын механикийн бас нэг онол бий. Страпельки гэгч “ер бусын хачин  матеруудаас ” бүтсэн объект нь ямар ч биетийг өөрийн хуулбар болгон өөрчлөх чадалтай гэнэ. Дэлхий хэдхэн цагийн дотор ийм “ хачин матеруудаас” бүрдсэн хэлбэр дүрсгүй масс болох аюултай.


4. Хүн төрөлхтөн сөнөж болох бас нэг хувилбар нь цаг хугацаа дуусгавар болох явдал гэнэ. 2007 онд испанийн эрдэмтэд таталцлалын хуулийн эсрэг үйлчилж, галактикуудыг бие биеэс нь түлхэн холдуулдаг, Орчлон ертөнцийн массны 75%-ийг эзэлдэг “хар матер”-ийн талаар тайлбар өгчээ. Тэдний үзэж буйгаар цаг хугацаа удааширсаар Орчлон ертөнцөөс гадагш сорогдон алга болж байгаагаас дээрх үзэгдэл үүдэлтэй гэнэ.


5. Канарын арлууд дээр оршдог Ла-Пальма галт уулын дэлбэрэлт галав юүлэхэд хүргэж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Хайгуулчдын үзэж байгаагаар, энэ гамшгийн улмаас хэмжээгээрээ Мэн арлаас 2 дахин том хад асга Атлантын далайд унах магадлалтай гэнэ. Үүний үр дүнд 1 км орчим өндөртэй, нисэх онгоцны хурдтай давалгаа үүсч АНУ, Европ тив, Өмнөд Америк, Африк тэр чигтээ усанд автах юм байна.


6. Дэлхийн соронзон орны үйлчлэл мөн л хүн төрөлхтөнд аюултай гэнэ.Соронзон туйлуудын солбицол  дэлхий дээр нэг биш удаа болж байсан. Соронзон туйлууд дахин байраа солилцох үед дэлхийн соронзон давхарга бүр мөсөн алга болж болзошгүй бөгөөд тэгвэл  сансрын туяаны урсгал манай гараг руу нэвтэрч амьд бүхнийг устгах болно. Бас озоны давхарга нимгэрч буйн улмаас соронзон давхарга алга болж болох онол ч байдаг юм байна.


7. Хэт том од сөнөхдөө асар их энерги бүхий гамма-цацрагийн 2 урсгалыг сансарт харвадаг юм байна. Энэ цацраг нь дэлхийн агаар мандлыг сарниулж, хамгаалалтын озоны давхаргыг устгах чадалтай юм байна.


8. Хар нүхнүүд бол Орчлонгийн хамгийн хүчтэй таталцлалын орон бүхий биетүүд бөгөөд Дэлхийг атом болгон задлах чадалтай. Бас дэлхийг нарны аймгаас салгаж задгай сансарт энергийн эх үүсвэргүй мөнхөд хэсүүчлэх тавиланд унагаж ч чадна.


9. Хортон шавж,  ургамал, микроорганизмууд нь манай гарагийн хамгаалалтгүй эко системийг устгах чадалтай. Эдгээр нь одоо ч үхлийн вирусуудыг тарааж,  хөрсийг бохиртуулан  дэлхийн ХАА-д асуудал үүсгээд байгаа билээ.


10. Биологийн болон технологийн шинжлэх ухааны хөгжил дэвшил нь яваандаа  хүмүүсийг одоогийнхоос шал өөр болгон хувиргах түвшинд хүрч болзошгүй. Ирээдүйн хүмүүс хиймэл оюун ухаанд тулгуурлан амьдрах, эсвэл хэт хурдан сүлжээгээр дамждаг тоон мэдээлэл хэлбэрээр оршин тогтнодог болж магадгүй. Биологийн бие нь устан үгүй болж, харин оюун санаа нь мэдээллийг мөнхөд хадгалагч болж үлдэнэ.

www.viva.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …