DJ урлагийг сонирхогч залуусд хүргэх таатай мэдээ байна. Trenton Rosenbaum тайзны нэр буюу олонд танигдсан нэр нь TRENTINO хэмээх энэхүү залуу урлигаар Монголд ирхээр болжээ. Тэрээр 1986 оны 5 сарын 28нд төрсөн бөгөөд Америкийн Чикаго хотын унаган DJ юм.
2013 онд Redbull-ээс зохион байгуулдаг Thre3style нэртэй DJ нарын ур чадварыг хөгжүүлэх ур чадвараар нь өрсөлдүүлдэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож түрүүлсэн бөгөөд 2013 оны Дэлхийн аврага цолыг хүртсэн. Үүний дараагаар Чикаго хотын “Chicago Suntimes” сэтгүүлээс түүнийг Чикаго хотын номер нэг DJ хэмээн өргөмжилжээ. Ийм ч учраас энэ алдартай DJ-г Монголын Chicago Club тун удахгүй болох өөрсдийн нээлтэн дээр урьж авчрахаар болжээ.
Тэрээр өөрийн сонирхолоо хөгжүүлэн 10 гаруй жил DJ урлагаар хичээллэж ажиллаж байгаа бөгөөд ур чадвараа ч гэсэн сайн хөгжүүлсэн нь түүний өнөөгийн энэ алдар нэрд хүрэхэд нөлөөлсөн ажээ.
2013 оны Дэлхийн аваргын дараа түүнийг дэлхийн томоохон нэртэй DJ нар болох DJ Jazzy Jeff, Z-Trip, A-Trak нар түүнийг үндэстний аварга буюу Америкийн аврага хэмээн өргөмжилсөн байна.
Тэрээр House хөгжим тоглодог бөгөөд сүүлийн үед өөрийнх нь шинэ стайль гэж хэлж болохоор Hip-House буюу G-House урсгалаар голчлон тоглож байгаа бөгөөд энэ нь хип хоп хэмнэлийг электрон хөгжим буюу House хөгжимтэй хольсон нэгэн шинэ төрлийн урсгал юм.
ASAP MOB буюу дэлхийн алдарт хип хоп бүлгэмийн гишүүн ASAP FERG-ийн Work хэмээх дуун дээр хамтарч ажилласан бөгөөд түүний хийсэн ремикс нь их алдартай болж байгаа юм байна. ASAP FERG ч гэсэн үүнд их дуртай байгаа гэдэгээ хэлсэн байна. Тэрээр DJ хийхээс гадна бөмбөр тоглодог бөгөөд нилээн сайн мэргэжлийн түвшинд тоглодог. DJ хийх явцдаа бөмбөр тоглож гайхалтай сайхан хослолыг бий болгодог нь хүмүүсд их таалагддаг гэсэн шүү.
DJ монголчуудад мэндчилсэн видео татах линк: http://www.mediafire.com/download/hs9xi7mv6vro69t/trentino+video.rar
DJ тоглолтын буюу дэлхий аваргын үеэрх видео татах линк:
DJ урлаг сонирхогч залуус 2014 оны 01 сарын 31-ны өдөр Chicago Club-д алдартай, дэлхийн аварга DJ, хөгжмийг хэрхэн мэдэрч, яаж тоголдгийг үзэж, хамтдаа нэгэн оройг доргио өнгөрүүлэх боломжийг бий болгожээ.
Ч.Мандахнар