Монгол цэргийн музейд 1000 гаруй цуглуулга дэлгэгдлээ

0275d88672355e98acf8a1d04bcda54bМонгол цэргийн музей өнөөдөр “Хобби” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Музейн хамт олно өмнө гурван ч удаа Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн бус байгууллагатай холбох зорилгоор, уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Анх энэхүү үзэсгэлэнг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын цуглуулгаар гаргаж байсан бол 2013 онд Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар болон Монгол Улсад нэр хүндтэй цуглуулагчдын арвин цуглуулгын дээжсээс, 2014 онд офицер, ахлагч нар болон тэдний үр хүүхдийн цуглуулгаар  зохион байгуулсан юм.

Энэ удаагийн “Хобби-2015” үзэсгэлэнг сонирхохоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар ирсэн байв. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагаа удирдлагын сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, ахмад дайчин, бэлтгэл хурандаа Ц.Алтангэрэл, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа нарын албаныхан оролцлоо.

354072f229302f1f86bb2ca46ecf71c5Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар “Бид Монгол цэргийн музейн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ музейн хамт олон хойч ирээдүйгээ эх оронч хүмүүжлүүлээр хүүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой олон чухал ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ сайхан ажилд нь манай яам онцгой анхаарал хандуулах учиртай” гэсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар “Монгол цэргийн музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай орчин бий болгосонд талархая. Манай улсад 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 30 мянга нь сонсгол, хараа, хөдөлгөөний бэрхшээлтэй. Тэднийг маань алагчлахгүйгээр түүхэн цаг үетэй танилцах боломжийг олгосон явдалд баяртай байна” гэсэн юм.

“Хобби-2015” үзэсгэлэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн орон орны 30 гаруй хонх, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнайгийн 50 гаруй хутга, сэлэм, БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Ө.Батмөнхийн 60 гаруй их буу, ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаагийн 10 гаруй орны 40 гаруй луужингууд дэлгэгдсэн байв. Мөн ЦДБЭЧ-ийн маркетингийн албаны дарга, ахмад Р.Өнөржаргалын 70 гаруй заан, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш Б.Алтанзулын 70 гаруй дельфин, бэлтгэл хурандаа  Т.Жигжидсүрэнгийн 500 гаруй Лениний болон 1980 оны олимпийн тэмдэгүүд, ЗХ-ний 084-р ангийн  Уулын ротын орчуулагч, сургагч, дэслэгч М.Төгөлдөрийн орон орны цэргийн ялгах тэмдэг, далбаа, мөн ангийн гранатмётчин Б.Батмөнхийн найман орны цэргийн 30 гаруй  малгай байв. Монголын филателийн холбооны хүндэт гишүүн, мэргэжлийн цуглуулагч ахмад дайчин, бэлтгэл офицер Н.Чинбатын “Адуун сүрэг” сэдэвт иж бүрэн цуглуулга гэхчилэн нийт 15 цуглуулагчдын 15 төрлийн 1000 гаруй цуглуулга дэлгэгдсэн юм.

c4b20fe7385c8ac82f55834a6cc4e6ce

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …