Алдарт дуучин Jennifer Lopez дуулахаас гадна Hollywood-ын чадварлаг жүжигчдын нэг билээ. Түүний тоглох ээлжит киногоор найруулагч Rob Cohen-ын найруулга, Barbara Curry-ын зохиолыг нь бичсэн триллер төрлийн “The Boy Next Door” юм. Тус кино удахгүй нээлтээ хийх ба “Smart entertainment”, “Blumhouse productions”, “Nuyorican prodactions” кино компаниуд хамтран ажиллажээ. Киноны зураг авалт Америкийн Калифорни мужийн Лос Анжелос хотноо болжээ. Кинонд дөнгөж салаад удаагүй байгаа нэгэн бүсгүй зэргэлдээ гудамжинд нүүж ирсэн залууд сэтгэл алдарч буйгаар тэдний харилцаа цааш үргэлжилдэг. Триллер төрлийн “The Boy Next Door” кино энэ сарын 23-ны өдөр Америкт албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
www.urlag.mn