Алдахад харамсахгүй нөхрийн 25 шинж

Таны найз залууд дараах 25 шинжээс байвал тэр таньд огт тохирохгүй, эсвэл тэр ирээдүйд сайн нөхөр болж чадахгүй болохын дохио юм. Түүнээс эртхэн зайгаа барьж заяаныхаа ханийн эрэлд гарсан нь өлзийтэй.

lips-couple-close-up-face-eyes-lips-one-couple-pasion-sexy-hot-women-boca-erotic-lips-my-album-d180d0b0d0b7d0bdd0bed0b5-sexy-couples-in-love-humor-paul-mcqueen-album-fashion3

1. Таны мэдрэмжийг огт ойшоохгүй байх. Уйлж байхад чинь “Болиоч” гэж хэлэх юм уу, эсвэл бүр анзаараагүй мэт царайлдаг бол.

2. Түүнд ямар нэг сайхан зүйл тохиолдоход тань луу биш, өөр эмэгтэй рүү түрүүлж залгаж хэлдэг бол.

3. Таны хэд хэдэн удаа давтаж хэлсэн зүйлсийг мартчихсан байх. Жишээ нь таныг газрын самарны харшилтай болохыг, эсвэл хамгийн дуртай киноны нэрийг гэх мэт.

4. Найзууддаа хэтэрхий их цаг зав гаргаж, таныг орхигдуулж байгаа бол.

5. Түүний царай, сайхан бие хаа, дажгүй хувцаслалтыг нь аваад хаячихвал та түүнд татагдах байсан болов уу? Хэрэв үгүй бол та түүнтэй гүнзгий харилцаанд ороод хэрэггүй л болов уу.

6. Таниас огт өөр сонирхолтой бол. Та аялах дуртай байхад тэр гэртээ ганцаараа байх дуртай, та хүүхдэд хайртай байхад тэр ажлын садаа гэж үздэг бол та хоёрын гэрлэлт тийм ч сайхан байхгүй. Хосууд бие бие рүүгээ биш хамтдаа нэг зүг рүү харсан цагтаа л илүү аз жаргалтай байдаг.

7. Тэр тань луу цэхэлзэх, нүднийхээ булангаар харах, ширвэх, үл ойшоосон маягийн харцыг чулууддаг бол.

8. “Хайртай шүү” гэж хэлэхэд чинь өөдөөс хөлбөмбөгөө яриад эхэлдэг бол.

9. Таньтай уулзах болгондоо секс хийх гэж зүтгэн, секс хийх боломжгүй өдрүүдэд болзоонд урихгүй байвал.

10. Яагаад уурласнаа хэлэхийн оронд үргэлж хана нүдэж, юм шидлэдэг эр ирээдүйд таньд ч бас гар хүрэх магадлал бий.

11. Таныг өрөөнд ороод ирэхэд нүүр нь гэрэлтэж мишээдэггүй бол.

12. Тэр таньд хайртай. Гэвч архи, эсвэл мөрийтэй тоглоомондоо ч бас таниас дутуугүй хайртай. Түүнийг бага багаар өөрчлөнө гэж бүү бод. Хорвоогоор муу зуршилгүй эрчүүд олон бий.

13. Тэр таны хүүхдүүдийн эцэг болсноор нэг л төсөөлөгдөхгүй байвал.

14. Секс хийснийхээ дараа таныг бэлгэвч авчраагүйд буруутгаж байвал.

15. Түүнтэй удаан үнсэлцэхэд сэрэлд хөдлөхгүй байвал.

16. Түүнийг эцэг эхтэйгээ танилцуулахад тэр бага ч атугай сандрахгүй байвал.

17. Хуучин найз бүсгүйнхээ тухай нэгээс олон удаа дурсаж байвал.

18. Бүх юм гаднаасаа харахад сайхан байгаа юм шиг хирнээ та огт догдлохгүй эсвэл түүнтэй хамт байхаар таталцах биш харин ч түлхэлцээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байвал. Зөн совингоо тоолгүй өнгөрч болохгүй шүү.

19. Тэр таны гадаад төрхийн талаар илт доромж утгатай үгийг байнга хэлдэг бол.

20. Тэр ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ үл хүндэтгэсэн байдлаар харьцаж байвал.

21. Урьд нь нэгээс олон удаа гэрлэлтээ цуцлуулж байсан түүхтэй хүн бол.

22. 30 нас өнгөрчихсөн хирнээ одоо хүртэл өөрийн гэсэн мөнгөгүй байвал.

23. Таны ээж аав, ах дүү, найзууд бүгд түүнд тийм ч таатай хандахгүй байвал.

24. Бэлгийн замаар дамжиж халдварладаг ямар нэг өвчтэй бол.

25. Үргэлж таныг мөрдөж мөшгин харддаг бол. Хардалт таныг маш их зовоох болно.

Таны бодлоор эдгээрээс өөр ямар шинж тэмдэг түүний сайн нөхөр болж чадахгүй гэдгийг харуулах вэ?

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …