Төрсөн ордынхоо шинжээс өөр тавилантай байж болдог

education_wheelТөрсөн ордынхоо шинжээс өөр
тавилантай байж болох уу?
Тухайлбал, та Үхрийн ордод төржээ гэж үзье. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таныг хорвоод мэндэлж байх үед Нар Үхрийн ордод байрлаж байсан аж. ;Дэлхий дээрээс Нарыг ажиглавал Нар яваад л, сар бүр зурхайн шинэ ордод дараалан шилжиж байгаа мэт санагдана. Ихэнх ном сударт Нарыг голлон авч үзсэн байдаг боловч Нартай төдийгүй Сартай, Будтай, Сугартай гэх зэргээр бусад гаригтай холбоотой оршдог. Таныг энэ хорвоод мэндлэх үед  Нар Үхрийн ордод байхад, бусад гаригсийн бөөгнөрөл Ихрийн ордод байсан байж болно. Тиймээс Ихрийн ордын зурлагыг уншихад танд, таны зан төлөвт тохирч байх шиг санагдах болно. Үүнээс гадна хоёр ордын зааг буюу 20, 21-ний өдрүүдэд төрсөн хүн мөн л хоёр ордын шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, Нар аврага том болохоор таныг мэндлэх мөчид хоёр ордыг дамнаж байсан байж олох юм. Тиймээс, хэрвээ та зурхайн ордуудын зурлагыг уншиж байгаад өөрийн төрсөн ордоос гадна, таны зан төлөвийг илэрхийлж буй өөр ордыг олбол  анхаарч үзэгтүн. Тэр ч байтугай нэг. хоёр биш, бүр гурван ордын шинжийг агуулсан хүн байдаг бөгөөд энэ гурван орд нь гурвуулаа амьдрал, хувь заяанд нь нөлөөлдөг байна.
Эцэст нь хэлэхэд, хэрвээ танд хэд хэдэн ордын шинж, онцлог зэрэг илэр байвал энэ нь огт муу биш, харин ч эсрэгээр таныг оюуны өндөр хөгжилтэй, шинэлэг зүйлд тэмүүлдэг, хөгжиж боловсрохыг хүсдэг хүн болохыг илэрхийлж байгаа юм.
www.budda.mn
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …