Эрчүүдийг үнсэлтээр нь шинжье

34c15d46af6da2c3originalЗарим хvмvvс vнсэлтийг огт ойлгож vздэггvй гэнэ. Харин vнсэлт урт наслахад туслах, арьс залуужуулах зэрэг олон сайн талтай болгодог байна. Мөн vнсэлтээр хvнийг тодорхойлж болдог гэнэ.

Шунаг тачаангуй vнсэгчид Уруулыг чинь чангаар сорж, хэлээрээ тоглож vнсэж чаддаг залуугаас бvсгvйчvvд салж чаддаггvй. Тэд нэлээд нvvрэмгий бөгөөд таныг эргvvлэхдээ чамгvй заль гаргана. Цаг vргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг. Тэд уулзмагцаа сексээс огт өөр зvйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нvцгэлчихсэн байдаг. Нэгэнт сексийн тухай яриа vvсгэхгvй байгаа болохоор та тvvний гадаад ааш аягт хууртаж, өөрийн мэдэлгvй юугаа ч нуудаггvй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гаргахыг тэр андахгvй хvлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжноор ашиглана. Нэгэнт татгалзахгvй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргvй ирээд шунаг тачаангуй vнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино. Харин энэ vнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийж байдаг.

Vнэрлэх мэт vнсдэг эрчvvд Та тvvнд талтайг мэдэх л юм бол тэр таныг ор руу хvчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийн алхмууд танд тэгтлээ таалагдахгvй. Тvvний хvчгvй шахам уруул, vнэрлэх мэт бараг мэдрэгддэггvй vнсэлт нь таны урмыг хугалж магадгvй. Гэхдээ энэ харьцаа удаан vргэлжилбэл та зөөлнөөр шvргэн энхрийхэн уруулыг цаг vргэлж санаж явах болно. Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгvй ч хожим өмөг тvшиг болж чадах хvн. Гэрлэсэн хойноо ганц хоёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бvсгvйтэй хамт байхдаа таны тухай л боддог. Та тvvнийг хvндэтгэн ойлгож чадвал тэр танд хязгааргvй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм хайртай учирвал алдаж болохгvй.

Энхрийлэн зөөлөн vнсдэг эрчvvд Өмнө нь бие биенээ таньдаг байсан бол та тvvний хувьд хэдийнээ өөрийнх нь бvсгvй болсон байдаг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгvvдийг цаг vргэлж энхрийлэн vнсэж явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хvлээж суудаггvй бөгөөд танд таатай байж болох тэр цаг мөчийг өөрөө бvрдvvлдэг. Тэр vнсэлтийн тухай ганцхан л мэдлэгтэй. Уруулаараа сорж vнсэхдээ эмэгтэй хvнийг таалж байна гэж бодохоосоо илvv өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгvй. Тэр хэрвээ хөлийг чинь хvртэл эрээлэхгvй vнсэж байвал vнэхээр танд дурласан гэсэн vг. Энхрий зөөлнөөр vнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагvй. Учир нь энэ романтик залуу хожмын өдрvvдэд цаг vргэлж дурсан санаж байх сайхан дурсамжийг танд vлдээх болно. Хэрвээ та тvvний нvдэнд өөр нэгэнтэй явж харагдвал тэр таныг насан туршдаа vзэн ядах болно.

Хvчтэй vнсдэг эрчvvд Тэр танд хайртайдаа чанга vнсэж байгаа хэрэг биш. Шvдээрээ хазаж, сорсон хэтэрхий гэмээр өвтгөж vнсэж байгаа энэ залууд сексийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр ямар ч туршлага алга. Бараг та тvvний таван хуруунд багтах анхны эмэгтэйчvvдийн нэг болж байж ч мэднэ. Тэр зvгээр л хэтэрхий хичээж байгаагаас тийнхvv чанга vнсэж байгаагаа өөрөө ч мэддэггvй. Хэрвээ та тvvнд өвдөж байгаагаа хэлбэл өөрийнхөө эр чадлаар бахархаад л зогсож байх хvн. Тийм хvнтэй нэгэнт учирсан бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн хувьд маш ирээдvйтэй сайн сурагч төдийгvй хожмын амьдралын чинь vнэнч хань болж чадна. Гэхдээ нэг гэм нь тэр маш хартай нөхөр байх болно.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …