Дэлхийн хамгийн хүнд жинтэйгээрээ Гиннесийн дээд амжилтыг тогтоосон 444 кг жинтэй Кит Мартин хэмээх эр таалал төгссөн тухай Лондоноос мэдээлэв. Их Британийн иргэн тэрээр өнгөрсен жилийн сүүлчээр мэс засалд орж, ходоодныхоо 75 хувийг тайруулсан бөгөөд 247,6 кг жинтэй болсон байжээ. Тэрээр хүнд жингийнхээ улмаас гэрээсээ гарч чаддаггүй, хоёр дүүгээрээ асруулан нийгмийн халамж, тэтгэмжээр амьдардаг байсан аж. Өглөөний хоолонд зургаан өндөг зооглож, өдөр, оройн хоолоо зоогийн газрууд, түргэн хоолны газруудаас бэлэн хоол, гамбургер, чипс захиалж иддэг бөгөөд хоногт 20 мянган калори авдаг байжээ.
Мартин энэ жил турахаар шийдэж, ходоодоо таируулах хагалгаа хийлгэхийг зөвшөөрсөн байна. Тиймээс ч тэрээр түүнийг эмнэлэгт хүргэхийн тулд байрных нь ханыг нураасан хүмүүст “гэртээ хэвтэхээс залхаж байна, бусдын адил гудамжаар зугаалахыг хүсч байна” хэмээн ярьжээ. Их Британийн эмч нар түүний үхлийн шалтгааныг амьсгалын дутагдалд орж таалал төгссөн гэж оношилсон байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН