Сэтгэл өвтгөм нэгэн зар гарчээ. Сонин дээр юм уу, мэдээллийн цахим хуудсанд биш. Зарын самбарт наасан алгын чинээ цаасан дээр “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар тавьчихаж. Алдаатай бичсэн энэ зарын дагуу утсаар асуутал Өргүүлчихсэн гэсэн хариу өглөө.
Яагаад өргүүлэх болов хэмээн асуутал утсаа тасалчихав. Ажлын байр, түрээсийн байр зарын дагуу гэж байснаас хүүхдээ өргөж үрчлүүлэх нь зарын дагуу байхыг харж сонссон анхны тохиолдол энэ боллоо. Хямрал нүүрлэлээ гээд зараар үрчлүүлчихэв үү гэж дүгнэхэд арай дулим болох болов уу.
Эх сурвалж: http://www.dorgio.mn/