Монголын улс төрч хүүхнүүдээс хамгийн дуулиантай нь Н.Болормаа хатагтай. Цагтаа хүүхдийн байгууллага толгойлж, бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож, Боловсролын яамыг удирдаж явсан төрийн сайд хүн.
Гэвч тэрбээр Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн даргаар ажиллаж байсан Мөнхбаатар гэгчтэй амрагийн холбоотой гэдэг дуулиан тарьж байлаа.
Мөнхбаатарын эхнэр тэдний энэ амрагийн холбоог мэдэж, Н.Болормаа сайдыг үсдэж, зодолдож байгаа зургаа сонин хэвлэлээр тарааж, тухайн үеийн МАХН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Н.Болормаагийн улс төрийн карьер дууссан гэхэд болно.
Н.Болормаа дарга өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүн гэдэг даруухан сэтэртэй. Төрийн сайд явсан энэ хатагтай 2010 оноос эхлэн Монголын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч, Хүүхдийн эрхийн төвийн тэргүүн, МАН-ынхаа дэргэдэх За¬луучууд гэр бүлийн байнгын хорооны даргаар ажиллаж, аль болох олны нүднээс нууцхан байхыг хүсдэг. Хэдийгээр түүний улс төрийн амьдрал уруудаж эхэлсэн ч харин хувийн амьдрал сэргэж байгаа гэнэ. Н.Болормаа хатагтай нөхрөөсөө салж, нууц амрагтайгаа амьдрах болжээ. Олон сар түүний араас хэрүүл уруул хийж, байнга шуугиан дэгдээж байсан нууц амрагийнхаа эхнэрийг Солонгос руу явуулж
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу