Сүүлийн үед эдийн засгийн хямрал, жагсаал цуглаан, цалин хөлсний нэмэлт, татвар, утааны асуудалтай зэрэгцэн цахим сүлжээгээр хятадууд, вьетнам засварын газрын ажилтнуудын овлигогүй үйлдлүүдийг харуулсан баримт зураг олон нийтийг цочроогоод байгаа билээ.
Нэрээр нь овоглох, нийтээрээ амьдрах нийгэм, газар шороо минь юуны улмаас ийм байдалд хүрээд байна вэ? Энэ асуултыг хэнээс асуух нь зөв бол?
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Бидний эв, тэнэгэр сайхан оюун ухаан хаа одов. Хувиа хичээсэн, амиа бодсон зан Монгол хүн бүрт байгаад байх шиг. Бэрхшээл зүдгүүрийг хамтдаа даван туулах бус, өөрөөсөө түлхэн холдуулахыг нэн тэргүүнд тавьж байна. Хамгийн сүүлийн гол сэдэв болоод буй вьетнам авто засварын ажилтнуудтай холбоотой хэргийг сөхөхөд охид, эмэгтэйчүүдийн тэдгээр ажилтнуудтай хамт архи, тамхи хэрэглэж буй зураг олон нийтийн цахим сүлжээгээр тарахад ам уралдан муулцгаасан. Үүнээс болоод зарим нэг монгол охин амиа хорлохыг завдаж судсаа хүртэл ханан эмнэлэгт хүргэгджээ. Цөөхөн Монголчуудын бие биенээ хэмлэж иддэг зан хэн нэгний аминд хүрэх вий дээ. Магадгүй гадныханд адлуулаад байгаагийн цаад шалтгаан нэгдэж чадахгүй байгаатай ч холбоотой байж болох.
/Зурагнуудыг нийтлэхдээ зориуд монгол охидын зураг оруулаагүй болно./
Хөл дүүжлэх унаатай болгон вьетнам засварын чанарыг шагшин магтдаг байсан цаг саяхан. Ажлын байрандаа элдэв төрлийн нохой, муур одоо бүр адуу хүртэл алж талж, түүнийгээ гайхуулах мэт цахим сүлжээгээр тарааж суухад Мэргэжлийн хяналтынхан хаагуур ажлаа хийнэ вэ?
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр залуусын маш олон бүлэглэлүүд, Цагдаагийн байгууллага хэзээ хойно сэрэмжлүүлээд юу хожно вэ?
Охин үр нь “мөнгө улаан, нүд цагаан” гэдэгчлэн мөнгөний хойноос харийн хүний өврийг дулаацгаж, тамхи татаж, архинд автаж явахад хараа хяналтаа сулруулан суугаа эцэг, эхчүүд бид юу бодож сууна вэ?
“Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэдэгчлэн эх оронд минь эзэн суусан эдгээр харийнхныг давраагаад сууж буй хууль, төр засаг хаана байна вэ?
“Монголчууд бид, эв санаагаа нэгтгэн зориглон хөдөлвөөс, мэдэхгүй чадахгүй зүйл үгүй бөгөөд, цэнгэлийн манлайд хүрэхийг, дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж их жанжин Сүхбаатар хэлсэн байдаг.
Монгол орныг, Монгол Улсыг Монгол хүн л аварч чадна.
Ч.Мандахнар