Х.Тэмүүжин сайдыг “хөлдөө чирсэн” Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнээс 10 тэрбумыг нэхэмжиллээ

32_0b18fac0ad387a6bf19a77bfd8d1cb26124243b0Хар тамхины хэргээр гурван шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан гэж шүүхэд хандаад байгаа юм. Тэрбээр эрхэм гишүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн зарлаж, нэр төрд нь халдсан хэмээн үзэж 10 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлжээ.

      Шүүх уг нэхэмжлэлийн хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой юм. Шүүх хурлын тов гараагүй ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Г.Сарангэрэл нар шүүхийн танхимд уулзах боллоо. Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцох юм.

Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …