Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх арга

0ddc38b02bb50321originalСэтгэл зүйчид хатуугаар: хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь асуудал байгаа цагт гэр бүл, хайр дурлалын явдалд асуудал байх л болно. Хайр дурлалын талбар тулааны талбар болж өөрчлөгдөнө. Тиймээс үнэлэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлдэг.
Сэтгэл хангалуун бус байгаагаар өөрийгөө үнэлэх үнэ цэнэ нь тайлбарлагдана. Тэгвэл үнэлэмжээ нэмэгдүүлэх сэтгэлзүйчидийн зөвлөгөөг хүргэе
Шүүлжлэлээс бүү ай

Шүүмжлэл энэ бол үнэлгээ. Бид шүүмжилснээр өөрийгөө, үйл явдлыг, бусад хүмүүсийг дүгнэж байгаа явдал юм. Хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж дорой байгаа үед автоматаар дохиог орчлонд тарааснаар хариуд нь дутагдлыг хэлүүлж, гомдож, доромжлолыг хүлээн авдаг. Нэг талаар таны өөртөө итгэлгүй байдал таньд шүүмжлэлийг авчирч байгаа юм.
Шүүмжлэл  таныг ямар түвшинд явааг мэдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

 Уйтгартай сөрөг бодлоосоо сал

Сөрөг нөхцөл байдал, муу муухай мэдрэмж, айдаст өөрийгөө эзэмдүүлэхээ зогсоох тухай яригдаж  байна. Амьдралд нээлттэй сэтгэлээр найдаж сурах хэрэгтэй. Бидний муухай бодлоос муу үр дүн л гардаг гэдгийг санах хэрэгтэй. Амьдарлаас юу хүснэ, түүнийг л өгдөг. Өвчинг хүлээвэл өвчин л ирнэ. Хэрвээ хайрлах хүн гарч ирнэ гэж хүлээвэл, хайрыг  чин сэтгэлээсээ  хүсвэл хайр л өгдөг.
Өөрөө өөрийгөө хайрла, хүлээцтэй байж сур

Өөрийгөө хайрлаж чадаагүй хүн бусдыг хайрлаж чадахгүй. Амжилтанд хүрэх замд тээг болдог гол зүйл бол бидний тэвчээргүй зан. Хурдхан шиг шан харамжинд хүрэхийг хүсдэгт байгаа юм. Одоо та  хаана алдаж байсныгаа ойлгож байгаа байх. Энэ цаг мөчөөс эерэгээр төсөөлж, хаана өөрчлөлт илүү хэрэгтэй байгааг ол. Амьдралд тань өөрчлөлт гарах боломжийг олго. Ертөнцтэй харьцах, амьдралын шинэ хэв маяг бий болгох боломжыг өөртөө өгөөрэй. Илүү ихийг мэдэх цагийг гарга.

 Өөрийгөө болон бусдыг хуурамч сэтгэлээр бүү өрөвд

Үнэн хэрэгтээ хэлбэр дор нуугдсан доромжлол бүхий өрөвдөлтийн тухай баримт өчнөөн бий. Хэн нэгэн зовж байна, тусламж хүртэхгүй байна гэхчилэн… тэр хүнийг өрөвдлөө гээд та өөрийнхөө болоод өрөөлийн асуудлыг шийдэж чадахгүй, амьдрал түүнд шударга хандахгүй байгааг илтгэх ч, дараачийн удаа та  ч амьдралын золиос болж болно.
Амьдралд талархалтай хандаж зовлон бэршээлийг чамайг улам хүчирхэгжүүлэх шалгуур  хэмээн хүлээж ав

“Хүмүүс ямар аз жаргалтай юм бэ?, гэтэл би ямар ичгэвтэр юм бэ? бусдад сайхан зүйл тохиосон шиг надад ийм зүйл тохиолдохгүй” ийм үгсийг  олонтоо сонссон л байх. Үүнийг энгийнээр тайлбарлахад: Хүн зовлонтой байна гэж бодох тусам  улам л зовдог. Тиймээс хамгийн чухал нь бусадтай өөрийгөө бүү жиш. Учир нь энэ хорвоо дэлхий дээр та цор ганц таны хувь тавилан ч мөн адил. Тиймээс өөдрөг бай. Хэн ч таны амьдарлаар амьдарч чадахгүй гэдгийг ойлго. Та хэдий зовсон  ч түүнийгээ даван гарч чадсан байна шүү дээ. Түүгээрээ бахарх.

 Өөртөө анхаарал тавь

 Хүн болж төрөхөд бидэнд нэг л бие заяадаг. Сольж тавих бие үгүй. Тиймээс бүхий л чадлаараа түүнд анхаарал халамж тавьж, хайрлаж , энхрийлэх хэрэгтэй. Аливаа зүйлээс урьдчилан хамгаалж, эмчлэх явдал юм. Өвчтэй хүн эрүүл хүнээс үргэлж сул дорой байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Будда.мн

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …