Дэлхийг шуугиулсан “Итгэлийн гар” /фото тайлбар/

10917319_765293633546813_137990529790120810_nЭнэхүү зурагт 21 долоо хоногтой ураг болон түүнд хагалгаа хийсэн эмч Joseph Bruner нарын гар мөнхрөн үлджээ. АНУ-ын Georgia мужийн Villa Rica хотодамьдран суудаг, Alex ба Julie Armas нар хүүхэдтэй болсондоо ихэд баярлан догдолж байтал 14 долоо хоногтой урагт хийсэн эхо шинжилгээгээр Spina bifida хэмээх өвчний онош тогтоогджээ. Энэ нь төрөлхийн нугаламын гажиг, энэ гажгийн үед хүн цэх зогсох болон алхаж гишгэж чаддаггүй эмчлэгдэх боломж муу ч эхийн хэвлийд байхад нь мэс заслын аргаар нугаламыг хэвийн байдалд оруулах тохиолдолд уг гажиг бүрэн төгс эдгэрэх боломжтой байдаг аж.

Урагт мэс засал хийхгүй бол хүүд амьдрах боломж тун хомс байлаа. Эцэг эх хоёр интернэтээр ургийн мэс засал хийдэг эмч эмнэлэгийг хайн судалсны эцэст Nashville хотод байх Vanderbilt University-н эмнэлгийг сонгожээ. Тус эмнэлгийн мэс засалч Брюнер эцэг эх хоёртой уулзан ярилцсаны дараа тэднийг зөвшөөрлийн дагуу хагалгаа хийхээр шийдэж, хагалгаа ч амжилтай болжээ. Нилээд олон цаг үргэлжилсэн хагалгаа дуусах тэр мөчид жаалхан Samuel Alexander Armas эхийнхээ умайн зүсэгдсэн хэсгээр бяцхан гараа гарган мэс засалчийн хуруунаас чанга атгасан ажээ.

Брюнер эмч “энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл догдлуусан мөч, би хагалгааны үеэр яг ургаа хад шиг зогсож хөдлөж чадахгүй байсан, хүү ч маш их тэвчээр заан би эдгэнэ эрүүл саруул болно хэмээн надад мэдрүүлээд байх шиг байсан. Түүний гар надад маш их баярлалаа гэж хэлэх шиг маш чанга атгаад байсан ” хэмээжээ.

Энэ зурагт нийтлэл “Итгэлийн гар” нэртэй сонин хэвлэлд нийтлэгдэж зурагны тайлбарт “21 долоо хоногтой ураг Сэмюэл Армасын бяцхан гар эхийн умайгаас гарч ирэн Жозеф Брюнер эмчийн хурууг атган амьдрал бэлэглэсэн эмчдээ талархаж буй мөч” гэж бичигджээ. Хүүгийн ээж “бид зурийг үзээд олон хоног уйлсан, энэ зураг миний жирэмсэн үе энэ бяцхан жаалын минь амьдралын төлөөх тэмцэл, амьдрал бэлэглэсэн ачтаныг маань бидэнд үүрд сануулж байх болно” хэмээн нулимс дуслуулан өгүүлжээ.

10491251_765293716880138_2404512243778009838_n

Хагалгаа 100% амжилттай болж, Самюэль хүү эрүүл энх төрөж, өсөн торниж одоо 15 настай том эр болжээ…
Энэ агшин House doctor телевизийн олон ангит киноны нэг хэсэгт гардаг байна.
Итгэл байгаа цагт мөрөөдөл биелдэг гэдэг…

Эх сурвалж: .http://www.debabylijst.nl/operation-fetus/

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …