Хиймэл хамар, уруулаасаа татгалзсан МУГЖ Т.Баясгалан “ориг” төрхөө олсон нь

baysgalan2Нэгэн цагт зохиолын дууны гүнж гэгдэж  явсан дуучин Т.Баясгаланг гоо сайхны хагалгаагаар чамгүй олон жил гангарсан гэдгийг  мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Тайзан дээр гунхаж, нэрд гарч эхэлсэн үеэсээ л гадаад төрхөндөө анхаарч, монголжуу төрхөндөө засвар оруулан урууландаа гель шахуулж, хамараа өндөрсгөн өндөр хамар, зузаан уруулаар гоёх болсон. Мөн өгзгөндөө ч анхаарал тавьсан гэх яриа байдаг.

 Тэгвэл тайзан дээр төдийлөн харагдахаа байж, Кёкүшюзан Б.Батбаярын гэргийн хувиар хаяа энд тэндхийн арга хэмжээнд уригдах болсон Т.Баясгалан залуу насны алдаа болсон гоо сайхны мэс заслаасаа татгалзах болсон гэдэг. Энэ талаараа Т.Баясгалан “Үнэнээ хэлье, хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан. Тухайн үед найзууд маань хамраа өндөрсгөж, уруулаа янзлуулсан гэхээр нь сармагчин шиг дууриаж, ухаангүй үйлдэл хийж байлаа. Тэгээд л хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан юм. Харин саяхан буцааж хэвэнд нь оруулсан. Байгаа юм байгаагаараа сайхан. Хүнд элдэв засвар хэрэггүй юм билээ” хэмээн ярьсан нь ч бий.

watermark

 Ийнхүү залуу насны “чимэг”-ээсээ салсан дуучин Т.Баясгалангийн гоо сайхны мэс заслаасаа татгалзаж, нүүрээ буцааж хэвэнд нь оруулсан “ориг”   төрх дээрх зурагт харагдаж байна. Харин дараах зургууд түүнийг гоо сайхны мэс заслаар хэрхэн чимж явсныг илтгэх биз ээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …