Зам тээврийн ослын хэргийг шийдвэрлэжээ

indexБаянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн уулзварын зүүн замд 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн 64-90 НАА улсын дугаартай ачааны машин Истана маркийн 35-34 НАА улсын дугаартай микро автобустай мөргөлдөж Истана маркийн машины жолооч газар дээрээ амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн хэрэг гарсан.  “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг М овогтой Х нь  жолоодож явахдаа эсрэг урсгалд орж “Истана” маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан байна.

Дээрхи ослыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Алтанжолоо шалгаж, жолооч М овогтой Х-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Иргэн Х овогтой Х нь 2014 оны аравдугаар сарын 27-ны  шөнө архи уун согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ленин клуб”-ын хойд замд 04:20 цагийн орчим “Х.Соната-7” маркийн 21-26 УНЕ дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргасанаар жолооч өөрөө болон нэг зорчигч амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс замын хажуугийн гэрлийн шон мөргөж зорчигч М.М-ийн амь насыг хохироож зорчигч Т.Баасанхорол, Э.Саранчимэг нарын биед хүнд гэмтэл учруулж улмаар өөрөө нас барсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Ууганбаяр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлснийг хяналтын прокурор Ц.Мөнхжаргал хянаж, “гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрөө нас барсан” гэсэн үндэслэлээр энэ оны  нэгдүгээр сарын 16-ний өдөр 25 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар 201424001025 тоот хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …