Өнгөний сэтгэлзүй

f82e33f5d34b059eoriginalӨнгийг бид өдөр тутмынхаа амьдралд байнга хэрэглэдэг ч өнгө нь сэтгэлзүйд асар хүчтэй нөлөөлдөг сэтгэлзүйн зэвсэг  гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Үүнээс гадна өнгө нь үргэлж ямар нэг зүйлийг бэлэгдсээр ирсэн. Гэвч энэ нь тухайн үндэстний соёл уламжлал зан заншлаас хамаарч ялгаатай байдаг. Өнгийг зөв хэрэглэвэл эерэг эсвэл сөрөг сэтгэгдэл төрүүлж, борлуулалтаа нэмэгдүүлж, олныг тайвшруулж эсвэл тамирчны амжилтанд ч нөлөөлж болно.  Жишээ нь: Бор өнгө нь ихэвчлэн найдвартай тогтвортой байдал болон нөхөрлөлийг билэгддэг. Хар өнгө их нухацтай буурь суурьтай өнгө гэж тооцогддог ба эрх мэдэл болон хүч чадлын билэгдэл. Зарим саарал өнгө өндөр нас, үхэл, татвар, сэтгэл гутрал зэргийг илтгэнэ. Дэлхийн ихэнх улс орнуудад сүйт бүсгүйчүүд гэгээн ариуныг билэгдэж цагаан даашинз өмсдөг бол зарим Азийн орнуудад цагаан өнгө уй гашууг билэгдэнэ. Үзэм ягаан өнгө нь эрх ямба, эд баялаг, тансаг хэрэглээг билэгдэнэ. Ногоон өнгө нь энх тайван, амар амгалан байдал, эв эе, өгөөмөр зан, тус дэмжлэг гэсэн ойлголтуудтай холбогдоно. Цэнхэр өнгө шударга зан,надвартай байдал, мэргэн ухаан, үнэнч сэтгэлийн өнгө. Шар өнгө оптимистик өнгө гэж тооцогдох боловч хэтрүүлж хэрэглэвэл фрустрац эсвэл уур хилэн үүсгэж болно. Хамгийн хүчтэй бас сэтгэл хөдлөлийг үүсгэдэг улаан өнгө нь зүрхний цохилт болон амьсгааг хурдасгадаг байна. Мөн хүн өөрийн дургүй өнгөн дунд эсвэл байшинд орохоороо сэтгэл нь гутарч маш их хямардаг ба зарим хүмүүс галзуурах дөхдөг байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …