Анжелина Жоли дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг өнгөллөө

fc427bfed2fa4581bigНэрт жүжигчин найруулагч Анжелина Жоли дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг өнгөллөө. Энэхүү жагсаалтыг “YouGov” компани гаргасан бөгөөд нийт 23 улсад судалгаа явуулж, хүчирхэг хүмүүсийг тодруулжээ. Улмаар Анжелина  тус жагсаалтыг тэргүүлжээ. Кино урлагын салбарт гялалзаж буй оддын нэг төдийгүй хүмүүнлэгийн салбарт олон гавьяатай үйлсийг  хийж бүтээсэн нь түүнийг энэ жагсаалтад тэргүүлэхэд нөлөөлсөн аж.

Амьдрал дээрээ ч Анжелина өөрийн гурав, өргөмөл гурав нийт зургаан хүүхдийг нөхөр Брэд Питтын хамтаар өсгөдөг билээ. Мэдээж түүний гоо үзэсгэлэн ч гэсэн гарцаагүй нэг шалгтаан болсон биз. Харин нобелийн энх тайвны шагналт Малала охин тус жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол гуравдугаарт улс төрч Хилари Клинтон, дөрөвдүгээрт Хатан хаан Элизабет, тавдугаарт АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама тус тус бичигджээ. Харин дэлхийн хүчирхэг эрчүүдийн жагсаалтыг Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс тэргүүлсэн байна.

Жагсаалтыг дор дурьдая.
6. Селин Дион
7. Опра Винфри
8. Жулиа Роберт
9. Аун Сан Су Чи
10. Ангела Меркель
11. Тайлор Свифт
12. Бейонсе
13. Соня Ганди
14. Женнифер Лоуренс
15. Гүнж Кэйт Мидлтон
16. Эмма Уатсон
17. Ван Фэй
18. Элизабэт Уаррен
19. Эллен Ли Дедженерес
20. Дилма Русеф

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …