Гэсэр ламын шавь Цорж Санжжавых болохыг тогтоосон гэв

61735Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжнаас олдсон эрэгтэй хүний занданшуулсан шарилын талаарх таамаг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар байна.

Тухайлбал BBC агентлаг “Монголоос олдсон занданшуулсан лам “бүрэн амьсгал хураагаагүй” гэх гарчигтай http://www.bbc.com/news/world-asia-31125338 нийтлэлийг өнгөрсөн лхагва гарагт нийтэлсэн байна.

Харин бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон байна. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ.

Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Тахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг байжээ. Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон байна. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг нь тогтоожээ.

Гэсэр лам болон түүний баруун гарын шавь болох Цорж Санжжав нар нь Архангай аймгийн Байцын дуганд ном хурж байсан аж. Гэсэр ламын удмын С.Батчулуун гэдэг хүний хэлснээр 200 орчим жилийн өмнө Гэсэр лам Хөх нуурын дэнд эрэгт амьдарч байсан гэнэ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай хэмээж байсан аж. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулж, тэр үеийн аргаар занданшуулсан гэнэ.

Тухайн үед өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон аж. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь Цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан гэнэ. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан байсан тухай Гэсэр ламын удмын хүн болох С.Батчулуун хэлжээ. Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …