50 нас хүрсэн ч гоо сайхнаа эрхэмлэгч бүсгүй бол Н.Ган-Од. Өнгөрсөн онд өөрийгөө төгс эмэгтэй болж чадлаа хэмээн тунхагласан. Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан аж. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчилсөн.
Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулгаад түүнд хийсэн хагалгаа дууссан билээ. Өдгөө өөрийн ажлаа хийгээд тун завгүй яваа тэрбээр телевиз, сэтгүүлийн ярилцлагийн урилганд дарагдах болсон гэнэ. Эдгээр урилгуудаас дуулгавал, Ардчилал сонин, ZA телевиз, Fashion телевизийн Pelax Talk зэрэг нэвтрүүлгийн урилга иржээ. Мөн Монголын “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимэх болжээ.
Д.Ана
www.Urlag.mn