№1. Юу хүсдэгээ мэддэг
Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг “идэвхтэн” биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон.
№2. Хоолонд сайн
Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг ажиглаарай. Удаан иддэг бүсгүйчүүд удаан янаглах дуртай, харин хоолны орц бүрийг нарийн амталж иддэг бол мэдрэмж сайтайнх гэнэ шүү.
№3. Зайрмагт дурладаг
Чикагогийн мэдрэлийн эмнэлгийн эмч Алан Хирш 24-59 насны 720 хүнийг хамарсан амтлах мэдрэмжтэй холбоотой судалгаа хийжээ. Кофены амттай зайрмагт дуртай бол ургуулан бодох дуртай шалиг байх магадлалтай гэсэн бол сээтэн хаях дуртай эмзэг мэдрэмтгий хүмүүс гүзээлзгэнийн амтыг таашаадаг байна.
№4 Тэр бүсгүй чамтай ижил ярианы хэв маягтай
Хэрвээ тэр чамтай сонирхол нэгтэй та хоёр яриа нийлдэг бол сексийн хувьд таарах боломжтой гэнэ. Хоорондоо үзэл бодол, яриа нийлдэггүй хүмүүс тохирох нь ховор байдаг ажээ.
№5. Яавал таашаал авахаа мэддэг эмэгтэй
Ихэнх залуу бүсгүйчүүд хэрхэн таашаал авахаа мэддэггүй гэх ойлголт байдаг. Энэ тийм ч буруу ойлголт биш төдийгүй өөрийн биеийг таньж мэдэн, ичиж зоволгүй өөрийнгөө илэрхийлж таашаал авч чадах нь хосын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
№6 Тэр сайхан үнсэлцдэг
Түүний хэрхэн үнсэлцдэгээр шинжиж бас болох юм. Дан ганц уруулаас гадна гараараа илж таалж чаддаг бол тэр муугүй хамтрагч болж мэднэ.
№7. Сайхан бүжиглэдэг
Сайхан бүжиглэдэг бүсгүйчүүд мэдрэмжтэйгээс гадна биеийн галбир сайтай байдаг. Байнгын хөдөлгөөн тэднийг орондоо мэдрэмжтэй, идэвхитэй байхад тусалдаг байна.