Энэ хүн эх бичиг соёлоо доромжлох эрхтэй юу?

ganbatӨчигдөр УИХ-ын чуулганаар эх хэл, бичгийн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эдийн засаг хүнд байхад энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу. Өнгөрсөн улирсантай зууралдаад байвал урагшаа явахгүй. Өмнөх түүхээ тодорхой хэмжээнд л ярья. Бид тэртээ тэргүй том үндэстэн шүү дээ. Том бодлого явуулах ёстой. Математик, физик зэргийг илүү хөгжүүлэх учиртай. Хүүхдүүдээ яаж зовоох гээд байгаа юм бэ. А.Бакей гишүүнээс асуу л даа. Олонд таалагдах гээд л ийм юм яриад байна. Араб бичгээс эх аваад, Уйгаржингаар дамжаад ирсэн бичгийг Монгол бичиг гэж ойлгож болох уу” гэж  ярьжээ. 

УИХ-ын гишүүд ард түмнээ олон  зүйлээр “элэг барьж ирсэн”, ард түмэн “дуугүй”  л хүлээсэн,  харин одоо  тэд байчихаад  хэдэн мянган жилийн түүхтэй бичиг соёлоо үгүйсгэж  “элэг барина” гэдэг  том доромжлол, Ийм доромжлолыг сонссоод дуугүй сууна хэрэг тэнэг хэрэг.  Ямартай ч үзэг цаасаа аваад,  үг хэлээ нийлүүлье гэж бослоо.

Д.Ганбат гишүүн  дээрх  үгийг хэлснээрээ тэрээр өөрийгөө Монгол  “төрийн эсрэг” ажиллахад “бэлэн” гэдгээ нотлолоо.

Үндэсний бичиг соёлоо үгүйгэж, үр  хүүхэддээ заан сургахыг “зовлон” гэж үздэг ийм хүн ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргах гээд   УИХ-д сууж байгаа нь юутай харамсалтай, юутай эмгэнэлтэй вэ?

Монгол  улс ядуу, сул дорой  байгаагын шалтгаан ч   одоо л нийтэд ил тод харагдах шиг. Д.Ганбат мэтийн   толгой нь хоосон, уламжлал соёлоо үл  огоорсон, зөвхөн амин хувиа боддог, сувдаг сэтгэлтнүүд төрийн сэрвээнд асчихаад улс орныг өөдлүүлэхгүй байна.  Тэр хэлжээ: “Хэдий болтол Монгол бичиг сургаж хүүхдүүдээ зовох юм…” гэж, үнэндээ Англи хэл сургах гэж үр хүүхдүүдээ бид зовоодоггүй гэж үү, үндэсний  бичиг соёлдоо суралцах нь  монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хувьд “зовлон” гэж үү, Магадгүй хэдэн арван жилийн дараа эцэг эх маань эх хэл бичигт маань сургаж байхгүй яасан юм бол доо гэж үр хүүхэд маань биднийг  буруутгах цаг ирэх бий дээ.

Төр засагт  түрийний “бөөс” гарчихаад байгаагийн илрэл энэ. Тэд өөрсдийгөө төр  гэж андуураад байна. Тэд өөрсдйигөө төр гэж нийтэд итгүүлэхээр улайран оролдож, үүндээ  Монголын  ирээдүй болсон хойч үеийн хүүхэд залуусыг уруу татан өөрсдийгөө  төр гэж ойлгуулахаар “зүтгэж” байна.

Д.Ганбат  гишүүн  дээрх  хэлсэн үгнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэртээх 800 жилийн өмнөөс  Их эзэн Чингис хаан төрийн бичиг болгон тунхаглаж, Монголын  олон зуун жилийн үүх  түүхийг бичиглэн буулгаж,  Монгол хүний сэтгэхүй ухааны цараар улам бүр боловсронгуй болж хөгжиж ирсэн Монгол бичгийг Д.Ганбат мэтийн “түрүүний бөөс” доромжлох эрхгүй.

 “Ичих нүүрээ элгэндээ наасан” энэ мэт “хүн хог”-уудаас Монголчууд бид ариун төрөө “цэвэрлэх”  учиртай.   Ард түмэн тэднийг сонгож болсон шигээ буулгаж чадна  гэдгийг энд сануулах нь илүүц бизээ …

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …