Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ

_Зүүдээрээ холбогдоно гэдэг нь хүмүүс зүүдэлж байх үедээ бусадтай оюун санаагаараа холбогдон, мэдээлэл дамжуулах чадвар юм. Энэ ойлголт психоанализийг анх дэлгэрүүлэх үед гарч ирсэн. Жишээ нь Фрейд зүүдний телепать буюу хүний зүүдэнд бодлоороо нөлөөлж буйг олж илрүүлжээ. Карл Янг телепатид бүрэн итгэдэг байсан бөгөөд үүнтэй холбоотой онолын бүхэл бүтэн систем хөгжүүлж байсан байна.

“Шинжлэх ухаан биет бус үзэгдлүүдийг судалж эхэлбэл өнөөг хүртэлх хэдэн зуун жилийн туршид хүрснээс илүү амжилтанд хэдэн арван жилийн дотор л хүрэх боломжтой.” – Никола Тесла

Зүүдний телепатьтай холбоотой олон тооны баримтууд байдаг хэдий ч саяхныг хүртэл шинжлэх ухааны баттай баримт байгаагүй юм.

Шинжлэх ухааны туршилт 

1960-аад оны дунд үеэр Нью Йоркын Брүүклиний Маймонидэсийн Эрүүл Мэндийн төвд Монтагю Улман хэд хэдэн туршилт хийсэн байна. Туршилтын хүрээнд хүмүүс хүссэн зүйлсээ зүүдэлж чадаж байгаа эсэхийг туршсан. Жишээ нь зураг, кино, урлагийн бүтээл гэх мэт зүүдлэхийг хүссэн зүйлсээ зүүдэлж байгаа эсэхийг нь шалгаж байлаа. Эдгээр туршилтны дараа Улман Криппнертэй хамтрах болсон. Криппнер нь зүүд, сэтгэл судлал, пара психилоги талаар мэргэшсэн эрдэмтэн байсан юм. Тэдний туршилти 10 гаруй жилийн туршид үргэлжилж гайхалтай амжилтанд хүрсэн.

Туршилтанд “телепать илгээгч”, “хүлээн авагч” гэсэн 2 хүн оролцдог байв. Тэд унтахаасаа өмнө лабораторид түр уулзана. Тэгээд тусдаа өрөөнд орж унтдаг. “Илгээгчийн” унтах өрөөнд зурагтай дугтуй байдаг бөгөөд тэрээр зургийг “хүлээн авагчид” бодлоороо илгээхийг оролдоно. Илгээгчийг REM буюу хамгийн идэвхтэй зүүдэлсний дараа сэрээж, зүүдийг нь тэмдэглэж авдаг байжээ.

Маш чухал ололт

degas“Сургуулийн бүжиг” хэмээх энэхүү зургийг ашигласан туршилтын үеэр маш чухал үйл явдал болсон байна. Криппнерийн хэлж буйгаар “хүлээн авагчийн” зүүдний тэмдэглэлд дараах зүйлсийг бичсэн байжээ. “Би тав, зургаан хүнтэй ангид байсан. Тэнд нэг жижигхэн охин надтай хамт бүжиглэхийг оролдож байлаа.” Зүүдний телепать явагдсан гэдэг нь тодорхой байгаа бөгөөд хэрхэн явагдсан болохыг бид одоо болтол тайлбарлаж чадахгүй байна.

Улман Криппнер хоёрын хийсэн өөр нэг чухал туршилт 1970 оны 3 сарын 15-нд болжээ. Энэ туршилтын үеэр Холи Модал Раундер рок тоглолтод ирсэн олон тооны хүмүүсийг “телепать илгээгч” болгон сонгож авсан. Жин Миллэй хэмээх хүнээр илгээх мессэжийг бэлтгүүлсэн. Тэрээр Лидд Лайгт Компанитай хамтран тайзны том дэлгэц дээр бүргэд шувуу болон Галт шувууны талаар баримтат кино үзүүлсэн. Кино үзүүлэхийн зэрэгцээ Холи Модал Раундер хамтлагийн “Хэрэв чи шувуу болохыг хүсвэл” гэсэн дууг явуулсан байна.

Сайн дурын 5 “хүлээн авагч” байсан бөгөөд “илгээгчдээс” 100 милийн радиуст байрлаж байв. Илгээлт хийгдэх үед шөнө дунд болж байсан бөгөөд бүгд тоглолтын байршлын талаар мэдэж байсан ба өөрт төрж буй төсөөллүүдийг тэмдэглэж авах даалгавар авсан байлаа.

Хэлэн Андрью хэмээх “хүлээн авагч” “галт шувуутай төстэй домгийн амьтан” харснаа ярьсан байна. Энэ туршилтанд орсон бусад хүмүүст “могой, усан үзэм, галын дөл” зэрэг зүйлс төсөөлөгдсөн байна. Ричи Хэвэн хэмээх Америкийн нэлээн алдартай дуучин шөнө дунд нүдээ аниад “усанд сэлж буй олон далайн хав” харснаа ярьсан. Хэлэн Андрью, Ричи Хэвэн хоёрын ярьсан зүйл үзүүлсэн кинотой шууд давхцаж байсан байна.

Тайлбар

Квантын физикийн үүднээс ертөнц дээр байгаа бүх зүйлс өөр хоорондоо холбогдсон байдаг. Жишээ нь нэг зэрэг бүтээсэн хоёр электрон байсан байг. Аль нэгийг нь ертөнцийн нөгөө хязгаар луу илгээсэн нь нөгөө нэг электрон нь орон зайнаас үл хамааран ямар нэг өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж байдаг байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …