Энэтхэгт 95 хувийн эрэгтэй хромсомтой Майя Шарма гэх бүсгүй хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ховор тохиолдол гарчээ. Шинжлэх ухааны тайлбараар бол 95 хувийн эрэгтэй хромсомтой байна гэдэг нь бие махбодийн хувьд бараг эрэгтэй хүн гэсэн үг юм. Гэвч тэрээр гурван жилийн турш тасралтгүй эмчилгээ хийлгэсний дүнд ээж болжээ.
Бүсгүй өнгөрсөн долоо хоногт кесаровоор амаржиж 2.25 болон 2.50 килограмм жинтэй хүү, охин хоёртой болсон байна. Хэдийгээр түүний биед эрэгтэй хүний шинж давамгайлж байсан ч урт хугацааны эмчилгээгээр умай, өндгөвчтэй болсон аж. Харин тэрээр гадна төрхийн хувьд бусад эмэгтэй хүнээс ялгарах зүйлгүй хэвийн нэгэн гэнэ.
Гэхдээ доктор Сунил Жиндалын хэлж буйгаар бүсгүйд хийсэн нарийвчилсан судалгаагаар түүнд маш бага хэмжээтэй үтрээ болон умай байжээ. Гэвч эрэгтэй хромсом давамгайлж байсан учир хүүхэд төрүүлэх хэмжээнд хүртэл бүрэн гүйцэт хөгжөөгүй байна.
Өндгөн эсийг түүний саванд хиймлээр суулгаж үр тогтоосон бөгөөд есөн сарын турш жирэмслэлтийг хэвийн үргэлжлүүлэх нь хамгийн хүнд алхам байсан гэж эмч нар ярьжээ. Орчин үеийн анагаах ухаанд ийм төрлийн хүмүүс хүүхэд гаргаж байсан тавхан л тохиолдол байдаг юм байна.
Эх сурвалж: www.eagle.mn