Алдарт жүжигчин Чарли Чаплины Оскарын шагнал хулгайлагджээ

images Францын нийслэл Парис дахь Чаплины нийгэмлэгийн албан байрнаас алдарт жүжигчний хамгийн анхны “Оскар” шагналыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Жүжигчний 1929 онд хүртсэн энэ шагналыг нэг сая доллараар үнэлсэн байдаг юм. Албан байрнаас бас Чаплины 90 мянган долларын үнэ бүхий үзэг алга болсон байна. “Хулгайчид зөвхөн эднийг л авах гэж энд зорьж орж ирсэн бололтой.

Өөр ямар ч эд зүйл алга болоогүй” гэж эндхийн ажилтнууд цагдаагийнханд мэдүүлжээ. Алдарт Чарли Чаплин 1929 онд анхныхаа “Оскар”-ыг хүртсэн бол 1972 онд хоёр дахиа хүртэж байсан юм.

эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …