Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш настай 120 ахмад энх тунх амьдарч байгаа аж. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг захиргааны харьяаллаар авч үзвэл Нийслэл хотод 50, Баян-Өлгий аймагт 11, Өвөрхангай аймагт 8, Хөвсгөл, Баянхонгор аймаг тус бүр 7, Архангай аймагт 6, Хэнтий, Төв, Дундговь аймаг тус бүр 5, Өмнөговь, Завхан, Дархан-Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт 1-3 өндөр настан амьдарч байгаа аж.
Монголд 100, түүнээс дээш настай 120 иргэн байна
Өндөр настнуудыг насаар нь авч үзвэл 100 болон 101 настай 57, 102 настай 18, 103 настай 18, 104 настай 13, 105 настай 3, 106 настай 4, 107 настай 2, 108 настай 4, 109 настай 1 ахмад байгаа. Тэдний 18 буурай нь эрэгтэй, 102 нь эмэгтэй ажээ.. Өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм.
Эх сурвалж: www.sonin.mn