Гэрлэхээсээ өмнө болзох залуус

Love Tips - The Best Relationship Tip  Dating AdviceЦор ганц ханхүүгээ олохоосоо өмнө та маш олон “мэлхий”-нүүдийг үнсдэг гэдгээ мэдэх үү? Амьдралынхаа ханхүүтэй учрахаасаа өмнө та доорх 10 төрлийн эрчүүдийн заримтай нь ч болов болзож үзсэн байх болно. Жишээ нь өөрөөсөө дүү залуу, шоучин залуу, хэт даруу, хэт нялуун гээд л. Гэвч энэ бүхний эцэст та хайраа олно.

10.  Ах залуу 

Ах залуутай болзох нь 2 давуу талтай: 1-туршлагатай 2-хөл дээрээ боссон.  Гэвч муу тал нь гэвэл тэд ихэнхдээ завгүй бас хөндий хүмүүс байдаг. Тэднээс юу ухаарах вэ гэвэл хүн хүний амьдралын ухаан нас ахих тусам өөрчлөгддөг учраас таарахгүй гэдгийг.

9.  Хэт даруу, дуугүй залуу

Тэр маш ичимхий бөгөөд яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Хамт байхад дэндүү уйтгартай. Ийм төрлийн залуус санаачлагагүй, таныг уйдаахаар залуус.

8. Дэндүү сайхан сэтгэлтэй залуу

“Nice guy” буюу сайн залуус бидэнд таалагддаг ч нэг л болж өгдөггүй, тийм биз? Тэр танд зориулан шүлэг бичиж, хэрэгтэй үед тань хэзээд тусалж чадахаар сайхан сэтгэлтэй. Гэхдээ л яагаад ч юм цаанаа таалагддаггүй.  Эмэгтэйчүүд өөрийг нь хурцалж байдаг эрчүүдэд татагддаг юм шиг.

7. Онц сурлагатан буюу эрдэмтэн залуус

Ийм төрлийн залуус хэтэрхий ухаантай, номын, зарчимч байдаг. Магадгүй тэд хичээл дээрээ онц сурлагатан байлаа ч, хайр дурлал дээр муу сурлагатан байдаг юм шиг санагддаг. Би хэдэн жилийн өмнө сургуулийнхаа №1  “тэргүүний сурагч”-тай үерхэж эхлэвээ. Юу хийж байгаа тухай нь асуухад ихэнхдээ  “Номоо уншиж байна, томъёогоо харж байна” гэх жишээний. Жаахан “хөлдүү” санагдсан.

6. Шоучин залуу

Найзуудтайгаа найргиж гадуур өнгөрөөдөг залуу. Тэд үргэлж хүүхнүүдтэй орооцолдож явдаг, жаахан ядаргаатай залуус.  Тэд хэзээ ухаарах вэ гэвэл, бүх найзууд нь өсөн дэвжихэд ганцаараа үлдсэн үедээ л ухаарна. Ийм залуус дэмий.

5. Дүүмэд залуу

Тэд их хөөрхөн. Дүүмэд залуустай уулзаж л байсан биз дээ? Таныг жаргалтай байлгахын төлөө юу ч хийхэд бэлэн, тийм гэнэн хөөрхөн. Таны хажууд үеийнх нь юм шиг болохын тулд жүжиглэж ч магадгүй. Гэхдээ түүнтэй хамт байхын тулд нилээн удаан хүлээх хэрэгтэй болно доо.

4. Баян ч, хүн чанаргүй залуу

Түүний мөнгө нь дотоод хүнийг нь идчихсэн мэт. Таны төлөө юу ч худалдаж авахад бэлэн ч зүрх сэтгэлийн харилцаа үүсгэж чадахгүй. Түүний бусдад туслах дургүй, хүйтэн, хуурамч зан нь танд таалагдахгүй л байх болов уу.

3. Алга болчихдог залуу

Та 2-ын харилцаа маш сайхан үргэлжилж байхад тэр гэнэт алга болоод хэсэг хугацааны дараа юу ч болоогүй мэт гарч ирдэг. Тэднийг ойлгох маш хэцүү. Ийм тогтворгүй харилцаа танд хэрэггүй.

2. “Хөгийн новш” ч найрах арга нь дэндүү сайн залуу

Түүний амьдралд олон хүүхнүүд эргэлдэж байдаг. Тэд таны сэтгэлийг маш эвлэгхэн өөртөө татаж, үг үйлдлээрээ уяраана. Гэвч таныг гомдоохдоо юу ч боддоггүй, юунаас ч ичдэггүй мөртлөө уучлалт гуйхдаа маш сайхан “үлгэр” ярьж, түүндээ таныг итгүүлдэг. Ихэнх эмэгтэйчүүд ийм төрлийн эрчүүдэд дурлах нь их.

1. Таны цор ганц хайр

Энэ их аяллын дараах бэлэг бол таны насан туршийн хайр юм. Тэр танд бүх талаараа нийцдэг, бүх зүйл нь танд таалагддаг. Яг л бурхнаас бие биендээ заяасан хосуут мэт.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …