Дэлхийд алдартай ModCloth фирмийн загвар зохион бүтээгчид болон удирдлагууд төгс биеийн галбиртай мэргэжлийн моделуудаас илүүтэйгээр махлаг эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг илүүд үздэг болсон байна. Элдэв фотошоп хийгээгүй энгийн л махлаг эмэгтэйчүүд. Учир нь загварын сэтгүүлийн нүүрэн дээр байдаг моделуудын хувцасны хэмжээ нь 12 байдаг бол эмэгтэйчүүдийн 50-аас дээш хувь нь 16 размераас дээш хувцас өмсдөг аж. Энэ бол бодит байдалтай авцалдахгүй зүйл гэж тэд үзжээ. Тиймээс бодит байдлыг бусдад мэдрүүлэх болон шинэлэг маркетингийн бодлого хэрэгжүүлэх үүднээс махлаг моделиудын эрэлт ихсэх хандлагатай байна.
Эх сурвалж: www.emegteichuud.mn