Формула-1 тэмцээний хоёр удаагийн аварга осолд орлоо

11008853_398898950269625_279822363_n«Формула-1» авто уралдааны Дэлхийн хоёр удаагийн аварга Макларен багын нисэгч Фернандо Алонсо өчигдөр осолд оржээ. Тус үйл явдал Барселона дахь бэлтгэлийн үеээр болсон байна. Тэрээр огцом эргэлтийн үеээр жолоогоо алдаж бэлтгэлийн талбайн замын хаалтыг мөргөсөн аж. Фернандо Алонсо одоогийн байдлаар эмнэлэгт байгаа бөгөөд тийм хүнд гэмтэл аваагүй юм байна. Фернандо Алонсо «Формула-1» авто уралдаанаас 2005, 2006 онуудад аварга болж 2010, 2012, 2013 онуудад хоёрдугаар байр эзэлж байсан юм.

11004080_398899216936265_2105992318_n

Н.Тилеген

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …