Өглөө эртлэн босч ажилруугаа яарахдаа өглөөний цайгаа уухаа мартаж болохгүй. Ингээд хэдхэн минутын дотор бэлэн болох өглөөний цайг санал болгож байна. Хийхэд хялбар атлаа махан бүтээгдэхүүн, өөх тослоггүй учир өдрийн турш хөнгөн шингэн байна гэсэн үг. Хэрвээ та эрчимтэй турахыг хүсч байгаа бол өглөө төдийгүй өдрийн цайндаа энэхүү хачиртай талхыг идэхийг санал болгож байна.
Энэхүү өглөөний цайны орцонд түгээмэл атлаа эрүүл хөнгөн хүнс орох болно. Энгийн талхнаас гадна та бор гурилан талх сонговол илүү үр дүнтэй байх болно.
Нэг зүсэм талхан дээр маслыг жигд нимгэн түрхэнэ.
Ингээд салат навч, нимгэн хэрчсэн улаан лооль, сыр, сонгиныг тавина.
Хамгийн дээр нь майнозыг түрхэнэ. Ингээд 1 аяга жимсний цэвэр жүүстэй хамт идээрэй. Энэхүү тураах хачиртай талх нь калори, өөх тосны агууламж бараг байхгүй боловч сыр, майнозны тэжээллэг чанар салат навч, улаан лоолийн хөнгөн чанартай зохицож өдрийн турш цатгалан мэт сэтгэгдэл төрүүлэх болно.
эх сурвалж: www.1000jor.mn