Орчлон ертөнцийн олон сонин хачныг хэлж барах биш. Тохиолдол болгон тохироо нь бүрдсэн мэт санагддаг хорвоо биш бил үү. Гангантөгс/хойшид Гангаа гэнэ/ хэмээх гоё нэртэй сайхан эр ганц бие бөгөөд эх, эцэгтэйгээ хотын төвийн нэгэн гурван өрөө байрандаа аж төрдөг ажгуу. Аав, ээж нь тэтгэвэрт, өөрөө ажилтай болохоор нэг хэсэг байр, гэрлийн мөнгөнөөс цэрвэдэггүй байлаа. Эцэг, эх хоёр нь мэдээж том өрөөндөө, Гангаа нэгэн жижиг өрөөндөө суух бөгөөд яаж ч бодсон нэг өрөө нь илүүдээд байжээ. Тэрбээр уг нь тийм ч савсаг эр биш бөгөөд төрийн байгууллагад ажилладаг төвшин эр гэхэд хилсдэхгүй. Бие хаа, царай зүсийн хувьд байдаг л нэг залуу. Гэхдээ хүмүүс түүнийг сайхан эр гэхийг өөрөө нэг бус удаа сонссон билээ. Харин түүндээ нэг их эрддэггүйг хэлэх хэ-рэгтэй. Сайхан гэдэг зөвхөн гадаад төрхийг төлөөлдөггүй, дотоод сэтгэлийг ч илтгэдгийг санахад илүүдэхгүй л дээ. Ямар ч байсан тэрбээр сайн бөгөөд сайхан хүн гэхэд болно. Нүдэнд дулаахан эр гэвэл бүр ч тохирно байх. Архи дарс уухгүй, тамхи татахгүй гээд сайн тал нь түлхүү хүнийг сайн, сайхан гэхэд болох-гүй нь ч юу байх вэ. Чухал царайлсан луйварчдаар дүүрсэн хорвоог ийм л хүмүүс чимдэг бөлгөө. Нэг л гэм нь огт гэрлээгүй яваа гуч гарч яваа эр юм. Оюутан ахуйдаа Одмаа гэх одтой цоглог бүсгүйд сэтгэл алдран нойр, хоолгүй явсан үе бий. Орь залуу насны анхны хайрынх нь эзэн болсон Одмаа өөр хүнд хайртай тул зөвхөн зүрх сэтгэлдээ л хадгалж явах хувьтай үлдсэн гэхэд болно. Хүн хэнийг хайрлах нь хүний эрхийн асуудал билээ. Гангаа түүнд маш ухаалаг хандсан бараг цор ганц эр хүн байж ч мэднэ. Эрчүүд, бүсгүйчүүд ч ялгаагүй үхэн хатан дурлахаараа өнөө хүнийхээ зүрх сэтгэл рүү өнгийлгүй зөвхөн өөрийгөө боддог аминчхан сэтгэлтэй байдаг. Тэд өөрийгөө өмнө нь тавьдагаас өрөөлийг залхаан өөрийгөө ч үзэн ядуулахад хүрдэг эмгэнэлтэй тохиолдол алийг тэр гэх вэ.
Тэр явдлаас хойш хэн нэгэнд тэгтлээ сэтгэл алдралгүй өнөөг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Мэдээж цэл залуу эр хүн болохоор бие мах бодын буюу биологийн хэрэгцээ гаралгүй яах билээ. Түүнийгээ тэр бусдын адил зохицуулсаар ирснийг хэлэх нь зүйтэй. Тэрбээр боловсролтой хүний хувьд бэлгийн эрүүл ахуйг дээд зэргээр сахидаг эр гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Ямар таарсан, учирсан болгонтой явалдаад байлтай биш. Бэлгэвч энэ тэр хэрэглэн аргалах юм уу, гэр бүлтэй тохитой бүсгүйчүүдтэй учир ургуулах зэргээр өнөөг хүрсэн бөлгөө. Тэгээд ч байн байн сайн дурын үзлэг шинжилгээнд хандан эрүүл мэндээ хянасаар яваа өнөөгийн үлгэр жишээ эрчүүдийн нэг л дээ. Бэлгийн замын ямар нэг өвчин тээлгүй өнөөг хүрсэн эр гэхээр ойлгомжтой байгаа биз. Хааяа хэрэг болгож боломж гарсан үед дээд зэрэглэлийн гэх эмэгтэйчүүдтэй хоног төөрүүлэх нь бий. Ингэх нь харанхуйгаар хэн нэгэнтэй учрахаас хавьгүй дээр байдаг бөлгөө. Учир нь тэд бэлгийн эрүүл мэнд, аюулгүй бэлгийн харьцааны талаар ойлголт, мэдлэг сайтай болохоор элдэв эрсдэл дагуулахгүй сайн талтай. Ядаж л бэлгэвчгүй харьцана гэх ойлголт үгүй, ямар ч санал хүлээж авдаггүй хатуугаараа яс юман дээр хэрэгтэй гэсэн үг. Хүн л юм болохоор хүмүүс элдвийг хүсэмжилдэгийг хэлэх юун.
Бэлгийн харьцааг байгалийнхаар нь хиймээр сэтгэгдэл хэнд ч, тэр дундаа ганц бие, байнгын сексийн харьцаагүй нэгэнд үргэлж сэдэгдэх нь ч зүй. Мань эр энэ бүхэнд алдаа эрсдэл гаргадаггүй хүн. Хувийнх нь амьдралаар нэг иймэрхүү сонинтой жирийн л нэг эр хүн гэсэн үг. Нэг өдөр аав, ээж хоёр нь түүнд санал тавив. Ах, дүү нар чинь боломжийн амьдралтай болохоор биднээс ямар нэгэн тусламж хүсэх асуудал үгүй байх. Харин ч бидэнд тус дэм болохыг л бодно. Тэгэхээр энэ нэг хоосон өрөөгөө хөлсөлж орхивол яасан юм бэ? Тэгэхдээ тун боломжийн хүн олох хэрэгтэй байна. Архи, дарс уудаг хүн хэрэггүй. Харин ч тээр болно. Ажилтай ажилгүй нь мэдэгдэхгүй орой шөнө ирдэг охид, хүүхнүүд бүр хэрэггүй. Элдэв харчууд цуглуулаад замыг нь алдуулна. Оюутнууд ч хэрэггүй байх. Оройтоод, ус цасанд орохоороо гарахаа мэддэггүй улс байдаг гэнэ лээ. Манай орцны Цэдэнгийнх нэг өрөөгөө үргэлж хөлсөлдөг юм. Зар өгөөд шилж сонгож байж авдаг юм билээ. Ажил төрөлтэй, хөдөөгийн эвдрээгүй эмэгтэй бол тун зүгээр юмсан гэх зэргээр ярьжээ. Нээрээ тэгэх үү, та хоёрт ч ханьтай байж мэднэ. Зар өгөхийг нь би өгье. Шилж сонгохыг нь та хоёр шийд гэв. Ингээд ээжийнхээ утасны дугаартай зарыг зарын сонинд өгчээ. Гангаа ажилдаа явсаар аав, ээж хоёр нь хүн сонгох ажилтай хэд хоножээ. Олон хүн зарын дагуу хандсан ч олигтой сэтгэлд нийцэх хүн олдолгүй ийнхүү хэд хоножээ. Нэг өдөр ээж нь утасджээ. Нэг боломжийн хүн ирлээ. Энэ хавьд ажилладаг юм байна. Ажилдаа ойрхон өрөө хөлслөх гээд өөрөө ч зар өгч үзсэн бас л боломжийн айл олдохгүй байгаа гэнэ.
Сургуулийн насны нэг охинтой залуухан аятайхан бүсгүй юм. Охин нь одоо-хондоо эмээ, өвөө дээрээ зуныхаа амралтыг өнгөрөөж байгаа юм байна. Хичээл эхлэхээр өөр дээрээ авч энэ хавийн сургуульд өгнө гэнэ. Яах вэ, авчих уу? Мөнгө төгрөгөө хагас жилээр өгсөн ч болно гэсэн. Боломжийн хүн шиг санагдлаа. Гаднаас нь харахад гайгүй эмэгтэй санагдсан шүү гэжээ. Өө, та хоёр л шийдэхгүй юу гэжээ. Ээж нь өнөө бүсгүйг нүүж ирэхийг зөвшөөрснөө хэлсэн байна. Бүсгүй ч нүүж иржээ. Бусад эмэгтэйчүүдийг бодвол новш багатай цомхон нэгэн бололтой. Буйдан, хөргөгч, зурагт, толь энэ тэрхэн харагджээ. Хаа очиж байнга инээд цацраасан ааш зан аюулын бололтой нэгэн байв. Гэр орноо тохижуулчихаад хоёр хөгшнийг оруулж цайлаад ажилдаа явсан байна. Ах нь гээд нэг адилхан өндөр залуу нүүлгэж иржээ. Ахынх нь байр байдал ч аятай, тохитой, хүмүүжилтэй гэр бүлд өссөнийг харуулах мэт санагдсаныг өгүүлэх юун. Ингээд бүх зүйл жин тан болох нь тэр. Гангаа ажлаасаа ирэхэд айл нүүгээд ирчихсэн нь тодорхой болов. Гэхдээ яагаад ч юм тэгтэл сонирхсонгүй. Юуг нь ч сонирхох билээ. Хүүхэдтэй нэг бүсгүй ороо л биз. Тэднийх хөрштэй болоод хэд хонов. Гангаа тэр хоёр бие биенээ мэдэхээс уулзаж, учирч тааралдсангүй. Нэгэн ням гарагийн амралтын өдөр сайтар унтаж амраад аажуухан босч бие зас-чихаад нүүр гараа угаахаар угаалгынхаа өрөөнд ортол нөгөө бүсгүйтэй халз таарчихав. Тэр ч мөн нүүр гараа угааж зогсчээ. Уучлаарай, гээд хаалга хаах гэтэл, сайн байна уу, зүгээрээ би гарлаа та ор доо гэх нь нэг л зөөлөн, аргагүй л бүсгүй хүний намба төрхийг илэрхийлсэн харьцаа санагдав. Сайн, сайн байна уу. Нээрээ та бид хоёр танилцаж амжаагүй юм байна шүү дээ.
Намайг Гангаа гэдэг гээд гараа өгвөл Өнөрөө гээд гараа зөөлхөн өгөв. Тэр хоёрын танилцсан түүх энэ. Түүнээс хойш орж гарахдаа мэнд устай болсныг хэлэх юун. Хальт анзаарвал нуруулаг, бие хаа тэгш, царай зүс зөв, ааш ялдам нэгэн байлаа. Үргэлж л инээмсэглэж явах ажээ. Ийм нэг хөрштэй болсон хоёр хөгшин ч хөл хөөрцөг болж байв. Аргагүй биз. Гангаа ажлаасаа ирээд л өрөөндөө бүгж ном уншиж, зурагт үзэхээс өөрийг хийх биш. Хоол цай гэхдээ л орж гарна. Тэгээд ч угийн дуу муутай нэгэн болохоор элдвийг яриад байхгүй. Тэрэндээ ч дасацгаасан айл байлаа. Харин Өлзиймаа ирснээс хойш өөр болжээ. Хагас бүтэн сайнд Өлзиймаа амрах тул хоёр хөгшинтэй цай ууж, хоол цайгаа хуваасан шиг хэзээний ахан дүүс, ахаа эгчээ болцгоожээ. Тэр нь Гангаад ч хэрэг болов. Хоёр хөгшин нь уйдахгүй байна гэдэг бас ч гэж нэг талын жаргал шүү дээ. Үргэлж сонин уншиж, гадаа үеийнхэнтэйгээ шатар, хөзөр тоглож өдрийг өнгөрөөдөг хүн дуу шуутай ч болсон мэт санагдана. Ийнхүү аж төрцгөөж байтал хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх болж охин нь гээд их л хөөрхөн сэргэлэн цовоо ээжийгээ дуурайсан царайлаг, өндөр шар охин иржээ. Хөдөөнөөс ирсэн мэт цагаан идээ аав, ээж хоёрт нь амсуулсан шигээ байж. Охинтой нь сайхан танилцав. Зургаадугаар ангид орно гэнэ. Нэрийг нь Бурмаа гэх ажээ. Ингээд ам бүл нэгээр нэмэгдэж бүр ч хөл хөдөлгөөнтэй яриа хөөрөөтэй болоод иржээ. Аав, ээж нь ч “хуурай зээ”-тэй боллоо гэсэн үг. Охин ээждээ гэхээсээ Гангаагийн аав, ээжид ч илүү тустай болсон гэхэд хилсдэхгүй. Дэлгүүрээс ойр зуурын юмыг нь дөхүүлээд өгнө. Эмэгтэй хүүхэд болохоороо цэвэрч нямбайг хэлэх үү. Гэр орныг нь цэвэрлэж орхино. Ер нь их тустай охинтой болчихжээ.
Амьдрал ажин түжин хөвөрсөөр наймдугаар сар гарав. Нэгэн ням гарагийн орой Сүхбаатарын талбайд манайдаа л томд орох компанийн цэнгүүн болох зар таржээ. Яагаад ч юм Гангаа үзмээр санагджээ. Тэгэхдээ яагаад ч юм Өнөрөөг охинтой нь урих санаа төржээ. Хагас сайны орой ажил тарж ирээд саналаа тэр хоёрт тавибал уухайн тас зөвшөөрөв. Ялангуяа охин нь ээжээсээ түрүүлэн “тэгье л дээ, ээжээ” гэсэн байна. Ээжийнх нь хацар бага зэрэг туяарснаа тэгцгээе ээ хэмээн зөвшөөрөв. Ням гарагийг хамгийн их тэсэн ядан хүлээсэн хоёр хүн байв. Нэг нь мэдээж Гангаа, нөгөө нь Бурмаа охин бөлгөө. Болох юм болдгоороо болж тэр гурав Жанжны талбайг зорин алхацгаах бөлгөө. Охин бөөн хөөр баярт умбан урд хойно нь орон гүйх нь тэрүүхэндээ жаргалтайг хэлэх үү. Өнөрөө тэр хоёр ойр зуурын юм ярингаа мөр зэрэгцэн алхаж авай. Төв шуудангийн талаас талбай руу орж ирвэл намрын дэлгэр цаг тул хүссэн хүсээгүй “жижигхэн” талбай хүнээр пиг дүүрсэн байлаа. Цэнгүүн зохиож буй ком-панийнхан асар майхан босгон брэнд бүтээгдэхүүнийхээ амталгаа явуулж байв. Бурмаа охин хүүхдийн зангаар бараг харагдсан болгоноос амсах гэсэн нь мэдээж. Харин эх нь хязгаарлаж байлаа. Тэр бүхнээс ажихад Өнөө ёс жудагтай эмэгтэй бололтой. Охиноо юм үзэж, нүд тайлсан мэт байхаар хүмүүжүүлэх гэж оролддог нь ч илт. Талбайг нар зөв бүтэн тойрохын хамт өмнөд хэсэгт зассан тайзан дээр урлаг соёлынхон ая дуугаа өргөв. Ингэсээр байтал оройн 21.00 цаг болжээ. За хэдүүлээ нэг аятайхан газар оройн хоол идээд харьцгаая гэх санал Гангаа гаргаж ойроор нь “Улаанбаатар” ресторанд оржээ.
Ээжийгээ дагаж энэ тэрүүгээр орж гардаг ч ийм том ресторанд орж үзээгүй Бурмаа охин бүр хөөр хөөрцөг болжээ. Өнөрөө бол өөр хэрэг, үеийнхэнтэйгээ дарвин орж гарч явсан газрыг нь тоолсноос ороогүйг нь тоолсон дээр биз. Тэд сайхан хооллоод хамтдаа салхилсан шиг харив. Охин дуу аяланхан хөл хөнгөн харьжээ. Үүнээс хойш тэдний харьцаа нэг л өөр болоод иржээ. Нэг л дотно харьцаа үүссэн гэхэд хилсдэхгүй. Бурмаа охин үргэлж шахуу “Гангаа ах аа” гээд ямар нэг юм асууж гүйнэ. Тэр бүхэнд нь Гангаа ч дуртай хариулах агаад өмнө нь хүүхэдтэй ийнхүү дотно харьцаж байснаа санахгүй билээ. Наймдугаар сарын сүүлчээр нэгэн багахан наадам хотоос зайдуухан болох зар таржээ. Төв аймгийн цаахантай гэсэн үг. Хагас бүтэн сайн дамнан болох наадамд энэ удаа зөвхөн Өнөрөөг урив. Тэр татгалзсангүй. Харин аз болоход охин нь хичээл эхлэх дөхсөн тул өвөө эмээ дээрээ очоод ирэхээр тав дахь өдөр нь Шувуун фабрик уруу явсан байлаа. Өнөрөө бүсгүй хүний зөнгөөр энэ удаа халуухан юм тохиож магадгүйг мэдэрсэн ч өөрөө хүсэмжлэх тул татгалзсангүй. Энүүхэндээ гэхэд эр хүн хүсэмжилж байсныг ч хэлэх хэрэгтэй болов уу. Тэр хоёр Тээврийн товчооноос хот хоорондын унаагаар Зуунмод ороод тэндээсээ такси хөлөглөн нэгэн жуулчны баазын дэргэдэх наадмын талбайд очив. Галтай цогтой хүүхэн гал улаан дотоожтой гэгчээр гал улаан даашинзаар гоёсон Өнөрөөгийн үзэсгэлэн хийгээд цог хийморийг харав ч ханашгүй авай. Ийм сайхан бүсгүй дагуулсан болохоор Гангаа ч нүүр бардам байлаа. Бөхийн нэгийн даваа эхэлж байсан тул нэг их сонирхол татсангүй. Сонирхолтой нь Өнөрөө моринд нугасгүй нэгэн бололтой. Багадаа малын захад өссөн болоод ч тэр буй заа. Хоёулаа морь үзье л дээ гэжээ. Тэд морь үзлээ. Их насны морьдын уралдаан эрчтэй сайхан боллоо. Гангаа эр хүн мөртлөө морь тэгтлээ сайн мэддэггүйгээ сая нэг ойлгожээ.
Өнөрөө “Тэр борлог морийг хараач ямар гоё адуу вэ” гэх нь эр хүн шиг сэтгэгдэл төрүүлнэ. Борлог морь гэж ямар морийг хэлдэгийг мэдэхгүй дээ бантсан Гангаа гарыг нь дагуулан харж зогслоо. Ингээд морьд барихад Өнөрөөгийн шохоорхоод байсан өнөө борлог морь аман хүзүүджээ. Зүсэлсэн морь нь дээгүүр давхисанд хоёулаа бэлгэшээн байсныг өгүүлэх юун. Наадмын хуушуур эргүүлэн бөх, сур харсан шиг явтал тэр өдрийн наадам өндөрлөх тийш хандав. Жуулчны баазын гэр майхнууд дүүрсэн тул аймгийн төв орж хонохоос аргагүй болжээ. Таксидан очоод хоёр давхар нэгэн хувийн дэн буудалд буув. Арай шуудхан хэлчихэж болохгүй тул Ганаа “Хоёр ортой өрөө авъя” гэвэл ресепшин нь хоёр ортой өрөө дууссан. Наадамчид энэ хавийн буудлыг бараг дүүргэсэн байх. Одоо ганц ортой люкс өрөө л байна хэмээжээ. Ганаа яах ч учраа ололгүй Өнөрөө өөд асуух янзтай харсанд “Гадаа хонолтой биш”гээд инээвхийлжээ. Зориг орсон Гангаа тэгье гээд өрөөгөө аваад нэгэн газар жаал суух санал гаргасан байна. Бүх зүйл болдгоороо болсон тул Өнөрөө яахан татгалзах билээ. Тэд буудлынхаа ойролцоох нэгэн бааранд орж тухлав. Ганаа өөрөө ч хатуу “юм”-нд тааруу учраас ганц хоёр шил шар айраг уух уу хэмээн санал тавьжээ. Хоол, унд захиалаад хүүрнэлдэн суув. Энэ орчлонгийн эрээвэр хураавар бүхнийг хольж шилж ярилцан суулаа. Өнөрөө өндөр боловсролтой нэгэн болохоо ч харуулав. Сонгодог урлаг, хөгжим, зургийн талаар Гангаагаас дутахгүй мэдэх ажээ. Яриа хөөрөө ч нийлээд аятайхан байлаа. Нэг их оройтолгүй амарцгаахаар өрөөндөө иржээ. Дэлгүүрээс дөрвөн шил шар айраг авснаа задлан хэн хэн нь зүрх зоригоо чангалав. Хүссэн ч эс хүссэн ч хөнжилд хамт орох нь тодорхой боллоо. За амарцгаах уу гээд эр хүн гэсэндээ Гангаа эхлээд тайчин орондоо оров. Өнөрөө гэрлээ унтраачихаад хувцасаа тайлахыг нь цонхоор тусах гэрэлд харвал ер бусын сэтгэл төрүүлж авай. Бүсгүй хүнтэй нэг оронд оролгүй удсан тул сонин гэхээсээ илүү хачин санагдана.
Тэрбээр улаан даашинзаа удаахан тайлах нь цаанаа л нэг донжтой. Гоолиг сайхан нуруу нь туналзаж хотойгоод гойд чамин хоёр хөлөө солбисон нь дэндүү дур булаам үзэгдэв. Гангаа тэссэнгүй гараа явуулан ууц нурууг нь зөөлөн илж өөрийгөө ч ойлгуулаад авав. Өнөрөө огт хорьсонгүй. Өвөрт нь аажуухан гулсан орж иржээ. Нэгэнт эхлэл тавьчихсан болохоор юунаасаа ч цэрвэх билээ. Шуудхан татаад биедээ нааж орхив. Зөөлхөн амьсгаадан биед нь туулайн бүжин мэт хяржээ. Гангаа ууц нуруу, гуя хасаар нь гараа аялуулангаа уруул амыг нь озоод авлаа. Өнөрөө зөөлхөн дуу алдаад тун даруухнаар үнсүүлж хэвтлээ. Тэрбээр түүний эрхшээлд орсон нь илт. Огт эсэргүүцэхгүйгээр үл барам, огт хөдөлсөнгүй. Гангаа аажуухан барьцаа чангаруулж хүзүү хоолойг нь үнгэж эхлэв. Тэр хүзүүгээ сунган тавьж өгөнгөө, битгий улайлгаарай гэх нь “Би чинийх болсон” гэсэнтэй адил сонсогдоно. Гангаа хөхний даруулгыг нь будилан байж тайлаад дэрэн доогуур шургуулж орхив. Энэ хүртэл мацсан юм чинь яарах юу билээ. Сэргэр сайхан хоёр хөхийг нь сэлгэн барьж, аажуухан базлан, илэн таалахыг хослуулан эзэмдэх хүслээ илэрхийлж авай. Энэ удаа бэлгэвч авч гараагүй учир хэрхэхээ мэдэлгүй жаахан азнав. Гуя хас, бөгс хондлойг нь илэнгээ дотоожоо шувт татаж орхиод Өнөрөөгийн ухаа ягаан дотоожийг илбэдэх мэт аажуухан тайлж орхилоо. Дотоожийг нь мөн л дэрэн доогуураа шургуулаад дээр нь гараад ирэв. Үнэнээ хэлэхээс аргагүй болов. Бэлгэвч байдаггүй нэг тиймэрхүү юм болчихлоо гэвэл. Санаа зоволтгүй надад бий гээд аль хэдийнэ бэлдсэн “цув”-ыг гарт нь атгуулах ажээ. Үнэхээр сайн хэрэг байв. Одоохондоо биесээ сайн мэдэхгүй тул ингэхээс өөр яах билээ. Харин ч зөв болов. Өнөрөө Ганаагийн гантайтал боссон эрхтэнд бэлгэвч углангаа “Би жирэмслэхээс айхгүй. Ерөндөгтэй л дээ. Таныг хараад элдэв зуршилгүй хүн гэж мэдрэвч энэ удаа ингэхээс аргагүй болов. Тохиолдлын хавьтал тоогүй зүйлд хүргэхийг хэн мэдэхэв.
Нэгэнт ойлголцсоных хоёулаа хот ороод хамтдаа хаяггүй шинжилгээ өгөөд дараа нь хэрхэхээ шийдье. Тэр хүртэл түр зууртаа ингэж байя гэх нь хэр чамбай бүсгүй болохыг нь илтгэх авай. Бүх юм ёсоор болов. Тэрээр элдэв хачир чимэггүй “үзэх” нь бүрэг ичимхийнх үү бүсгүй хүний заль уу хэн мэдлээ. Харин хачин зөөлхөн булбарай биетэй болох нь мэдрэгдэнэ. Эхнийхийг хэн хэн нь даруухан өнгөрөөснийг хэлэх нь зүйтэй байх. Бүсгүй хүнтэй ойртоогүй удсан тул Ганаагийн хувьд бараг “жирэн год” болсон гэхэд болно. Өнөрөө туршлагатай бүсгүйн хувьд тэгсхийгээд өнгөрөөжээ. Удаах ажлууд өмнөхөөсөө удаан хийгээд урамтай болсныг өгүүлэх юун. Өнөрөө тачаадахаараа эгэм хүзүүг нь зөөлхөн хаздагаас өөр нэг их илүү долоон зангүй ажээ. Их л задгайрлаа гэхэд аарцагаар нь тас тэврэн биедээ наагаад хуруу хумсаараа нуруу далыг нь жирвэгнүүлэхээс хэтэрсэнгүй. Байрлалыг харин хэдэнтэй сольсон ч хамаа бусаар үйлдсэнгүй. Энэ нь ч учиртай. Хэдийгээр тэр хоёрын хувьд тохиолдлын гэж үзэх ч биесээ хүний ёсоор хүндэтгэснээс тэр гэдгийг хэн хэн нь ойлгож авай. Товчхондоо хүмүүний ёсноос халиагүй гэж болох юм. Мартсанаас Өнөрөө гуч шүргэж яваа ид залуу бүсгүй, Ганаа гучин тав, зургаа хүрч байгаа идэр залуу эр болохоор тооны хувьд тэрхүү ажлаа хэдэнтээ үйлдсэн нь ойлгомжтой. Зөвхөн секс гэлтгүй биенээ энхрийлэн таалж элдвийн яриа өрнүүлэн хэвтсээр бараг үүр цайж ахуйд унтжээ. Бага үд өнгөрч үед бие биедээ өглөөний мэндийг өнөө “юм”-аараа хүргэжээ. Өглөө эрч хүч сайн, тэгээд ч бэлгийн даавар бусад үеийг бодвол хүчтэй ялгарах тул секс амттай болдогийг үзсэн болгон мэдэх биз ээ. Хэвлий хавиар бага зэрэг хөндүүр болсныг эс тооцвол онцын хүндрэлгүй секс болсныг ч Өнөрөө мэдэрч хэвтжээ.
Ханиасаа чухам яагаад хагацаж орхисныг нь Гангаа асууж төвдөлгүй хэвтэнэ. Аз болоход яагаад ч юм тэрээр өөрөө энэхүү хүнд сэдвийг хөндөв. Манай охины аав Солонгос яваад сураггүй болсон доо. Тэндээ хүнтэй болсныг хожуу сонссон. Охинд л хэцүү байснаас би яах вэ, биеэ барьсан. Охин одоо харин мартагнаж байх шиг байна. Асуухаа байсан шүү. Ааваа санадаг болов уу, өөрийг чинь Гангаа ах гээд сүйд болох юм. Би заримдаа санаа зовдог ч хэлж чадахгүй юм байна шүү гэв. Ганаа ч Одмаагийн талаар, анхны хайрынхаа тухай юу ч нуулгүй үнэнийг ярьжээ. Тэгэхээс ч аргагүй юм. Нуулаа нуулаа гэхэд нэг л өдөр илэрнэ. Ээж нь хатуу чанга хүн болохоор хэзээ нэг цагт энэ сэдвээр ярих болоход бүхнийг болсноор нь хэлчихнэ гэдгийг тэр сайн мэдэлгүй яах билээ. Ер нь тэгээд элдэв асуудалтай орооцолдоогүй болохоор юугаа ч нуухав дээ. Үнэнээр өчсөн нь хавьгүй дээр байсан нь ойлгомжтой бус уу. Тэр хоёр наадмаа үргэлжлүүлэн үзэхээр явав. Нэгэнт нүүр хагарсан болохоор бие биенээ чи гэх болжээ. Тэгээд ч буудлаас гарахдаа хэзээ язааны хоёр мэт хөтлөлцөн оджээ. Тэднийг чухам юу зөгнөн буйг ёстой Бурханаас өөр хэн мэдлээ. Наадам сайхан болов. Азарганы уралдаан үзэн, бөхөө дуусгаад буцахдаа бие биендээ хоргодон дахиад нэг шөнийг хамтдаа өнгөрөөхөөр өнөө буудалдаа ирж, нөгөө өрөөндөө оржээ. Авч гарсан бэлгэвч нь дуссан тул буудлаас асуувал байлаа. Тэгээд ч Зуунмодын төвийн энэхүү бяцхан дэн буудалд ДЭМБ-ын шугамаар хэрэгждэг “Бэлгэвчийн хэрэглээг 100 хувьд хүргэе” хөтөлбөр хэрэгжиж байгаа тул бэлгэвч хангалттай байв. Тийм агуулгатай сурталчилгааны гарын авлага ширээн дээр нь харагдав. Харин үнэлээд борлуулчихдаг зохисгүй үзэгдэл байсныг өгүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ буудлын хувьд хөтөлбөрийн бэлгэвч түр дуусаад, хувиараа борлуулж байсан эсэхийг үнэндээ мэдсэнгүй. Асуусан ч үгүй. Ямарч байсан бэлгэвч байгаа нь сайн хэрэг. Тэд цэнгэл эдэлж хоноод өглөө эртлэн тус тусын ажил уруугаа оджээ. Хэд хоногоос тохирсон ёсоор ХӨСҮТ-ийн ХДХВ/ДОХ-ын шинжилгээний лабораторид нэр хаяггүй шинжилгээ өгөв. Үлгэр дууриалалтай энэ явдал бусдад ч хэрэг болж мэдэх тул ийнхүү өгүүлэв. Шинжилгээний хариу мэдээж ямар ч асуудалгүй гарчээ.
Тэр хоёр бэлгийн найдвартай хос болсныг тэмдэглэн тэр шөнийг гэрээс гадуур өнгөрөөхдөө насан туршийн амьдралаа холбох болсныг тэднээс өөр хэн гадарлах билээ. Хамгийн түрүүнд Гангаа эцэг, эхдээ хэлнэ. Мэдээж тэд дуртайяа хүлээн авах нь ойлгомжтой. Одоо хөлөө хугалчих гээд байгаа улс гэнэт сонсвол бараг цус харваж орхих биз. Тиймээс тоглоом шоглоом болгон дасгаж байгаад хэлэх нь дээр гэж үзэв. Тэр нь ч зөв. Энэ бүхнийг хэлсний дараа нэг өрөөндөө орж охиноо одоо байгаа өрөөндөө байлгахаар ярилцжээ. Өнөрөө гэнэт байртай нөхөртэй боллоо гэж баярласангүй. Боломжийн сайхан ханьтай болсондоо битүүхэн баярлаж байлаа. Бүсгүй хүн сайн ханьтай болно гэдэг Бурханы хишиг бөлгөө. Хичээл сургууль эхлэх дөхөж охин нь ирэх болов. Охиноо тосохоор тэр хоёр автобусны буудал уруу хамт одсон нь мэдээж. Харин Бурмаа охин аавтай болсноо дуулах тэр хором л сонин байсныг ухаантай болгон мэдрэх биз ээ. Нэг ч гэсэн хүүхэд өнчрөлийн хар орон зайг нөхөх зүйлтэй болохын сайхныг үгээр өгүүлж сэтгэлээр илэрхийлж яахан болох. Ээж нь Гангаа ахтай нь хамт тосон зогсоог харсан Бурмаа охин баяр жаргалд умбан хар гүйхээрээ очиж явснаар өгүүллэгээ өндөрлөе.
Эх сурвалж: http://www.buzznews.mn/