Өчигдөр хөгжмийн шилдэг наадам болох “Brit awards” O2 театрт болсон бөгөөд энэ наадамд 100 гаруй дуучин, алдартнууд оролцсон юм. Наадмын үеэр Дуучин Мадонна өөрийн “ I’m going” дуугаа дуулж байх үедээ нөмрөгөндөө чирэгдэн шатнаас унасан байна. Түүнийг тайзнаас унасаны дараа зохион байгуулагчид шууд эфирээ түр зогсоосон байна. Тэрээр шатнаас унахдаа шагайгаа гэмтээсэн бөгөөд 2-3 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мадоннаг эмнэлэгт хүргэгдсэний дараа дуучин Тэйлор Свифт “Дуучдын ажил маш хэцүү байдаг” хэмээн цахим хуудсандаа жиргэсэн байна.
Б.Нарангэрэл