Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурханы шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ.
Хүн нас нөгчихөд түүний махан биеийг бүрдүүлж буй зүйлс нь эрэмбэ дараатай хураагдаж хийд шингэснээрээ бие бардаг. Өөреер хэлбэл хүнийг бүрдүүлдэг дөрвөн махбодь /зурхайд таван махбодиор авч үздэг/ нь, тухайлбал хүн бие барахад шороон махбодь нь усанд шингэдэг. Усан махбодь галд, гал нь хийд шингэсний дараа эл хий зүрхний үл эвдрэлцэх хэсгээс замхран одохуйд хүмүүн хамгийн сүүлчийн амьсгал авдаг хэмээн бурханы номлолд тайлбарладаг.
Монголчуудын ам дамжин ярьдаг буг чөтгөр бол өнөөх сүнснээс үүдэн гардаг гэнэ. Хүн нас барсныхаа дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үйлддэг нь ч үүнтэй холбоотой юм. Зүй бусаар нас барсан өөрөөр хэлбэл бусдад хорлогдсон, амиа хорлосон хүмүүсийн сүнс төрлөө олохгүй тэнүүчилдэг. Нөгөөтэйгүүр хүн амьсгаа хураах мөчдөө элдвийн зүйлд самуурсан бол түүний сүнс нь төөрч төрлөө олж чадахгуй урт удаан хугацаагаар сансар огторгуйн дунд тэнүүчилдэг. Хүн амьсгал хураах мөчид түүний сүнс биеэс тасарсан ч хоёроос гурван цаг цощосын ойр эргэлдэн оршдог гэдгийг сүнс судлаачид нотолжээ.
Лондон хотын иргэн Симпсонд ийм явдал тохиолдсон байна. …Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийнхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан. Гэтэл өөдөөс минь бас нэгэн машин маш хурдай гарч ирэхийг харсан. Нэг л мэдэхэд их дуу чимээ гарч дараг нь миний бие эмнэлэгт сэхээний орон дээр амьсгалын аппарат зүүчихсэн хэвтэх байхыг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гээд биеэ чимсэх гэсэн боловч чадсангүй.
Харин миний бие орон дээр хэвтэж, эмч нар намайг хэрхэн эмчлэхийг, ээж маань яаж уйлж гашуудаж байгааг эүгдийг нь харж ажиглаж байв. Би биеэсээ бүр мөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэгэн юманд хүлэгдчихсэн басйан юм. Хүмүүс миний биеийг тойрон бүгчихсэн байсан учраас биерүгээ орох гэтэл бас чадсангүй.
Харин аз болж эмч маань сувилагч бүсгүйг “хойшоо бай” хэмээн зандрах хооронд би бие рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдээ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байв. Дугуй цагаан царайтай хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдаж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болохыг яс махандаа хүртэл мэдэрсэн юм даа. Би яг үхэх гээд гэтэл харин сүнс минь биедээ эргэн ирснээр амьдарсан юм билээ. Эмч, сувилагч нар “Та яг нэг хэсэг амьсгалахаа болиод үхэх шахсан шүү” гэж сүүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж, амьсгалк эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодитой над шиг сайн ойлгосон хүн ховор л байдаг байх хэмээн сайхь эр өгүүлжээ.
Энэ жишээнээс харахад бидний харахгүй мэдрээгүй байгаа маш олон сүнс хорвоо ертөнц, сансар огторгуйн дунд эргэлдэж байдаг. Тэд бидний дуу чимээг сонсож, харж, мэдэрч чаддаг хэмээн сүнс судлаачид үздэг. Гэвч тэдгээр сүнснүүд дотроо сайн муу хоёр янз байдаг. Муу сүнс нь буг чөтгөр болон хувирч хүмүүсийн амьдраль ахуйд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнийг зарим хүний нүдэнд хий үзэгдэл харагддагтай холбож тайлбарлаж болох гэнэ.
Сүнс судлаачдын үзэж байгаагаар буг чөтгөр болхий хоосон зүйл биш, хүмүүсийн амьдралд “учирдаг” биегүй амьтан. Ерөөс буг чөтгөр, сүнс нь хий гэсэн чанараараа нэгдмэл ойлголттой. Сүнс нь хүний зүрхний үл эвдрэлцэх хэсэгт, чөтгөр нь “архагшсан тонилогдоогүй сүнсний “нэгэн төрөл” аж. Төрлөө олоогүй теөрөлдсөн сүнс болгон муу байдаггүй хэмээн буддын шашны номонд өгүүлсэн баадаг байна.
Нэгэн бүсгүй ийн ярьсан юм. “…Шөнө унтаж байтал нэгэн зөөлөн гар толгойг минь илэх шиг болсон. Сэрээд хартал нэг жаахан хүүхэд толгой дээрээс минь өнгийж байлаа. Надад айж эмээх бэргэх, жийрхэх сэтгэл төрөөгүй. Ямар ч байсан сүнс байдаг юм билээ…” Энэ мэт гэм хоргүйхэн сүнс нь хойдын төрлөө ололгүй тэнүүчилж хүнээс буян нэхдэг. Тэдгээр сүнс хүмүүст муу үйлдэл хийдэггүй аж.
Мөн сүнс эзнийхээ биеэс хэрхэн яаж хаагуур нь гарснаасаа хойд терөл нь шийдэгддэг. Хүн хэдийгээр амьд явахдаа хичнээн буян үйлдлээ ч ертөнцеес халихдаа аливаа юманд шунахайран бодох, хоргодсоноос төрлөө олж чадахгүй зовдог ажээ. Харин тэр хүн ямар их нүгэлтэй байлаа ч амьсгалаа хураах мөчдеө ямар нэгэн зүйлд хоргодолгүй одвол сүнс нь төрлөө амархан олдог байна. Бурхан багш гэдэг зүгээр хэн нэгний бүтээсэн хөрөг эсвэл үлгэр домгийн баатар байдаггүйчлэн сүнс нь мөн л хэн нэгний ярьсан цуу яриа биш аж. Сүнсгүйгээр хүн амьдарч бас төрж, бүрэлдэн тогтож чадахгүй. Тиймээс сүнс бол хүний “амь” юм хэмээн судлаачид нотолж байна.
Эх сурвалж:www.budda.mn