Бүх бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” тоглолтоо өргөн барина

11005558_642027805923618_584592261_n3260206442015-02-26-12-37[www.urlag.mn]Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барьж байна.

Тоглолтонд өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн дуучид болох МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат, СТА дуучин Э.Оюумаа, МУСТА дуучин Х.Болормаа, СТА Дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

Тоглолтын ивээн тэтгэгчээр Мон Со Баян ХХК, “Хүч бөөний худалдааны төв”, “Үндэс”-Цэвэр ус, “G-Mobile” зэрэг Монголдоо тэргүүлэгч томоохон байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Тоглолт: UB паласын концертын их танхимд 2015.03.06, 07, 08-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглогдох ажээ. Эрхэм залуу та энэ гайхалтай өдрөөр хайртай эхнэр, хайрт ижийгээ баярлуулахыг хүсвэл нийтийн дууны уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Тасалбарыг 1900-1109 утсаар үнэгүй хүргэх юм байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …