Дунджаар хүний үс өдөрт 100 ширхэг унадаг. Танд энэ асуудал тулгараад байгааг тодорхойлохын тулд эхлээд бага зэрэг туг үсийг авч байгаад тат. Хэрвээ таны гарт хамгийн ихдээ 2 үс байгаа бол таны үс зүгээр байна гэсэн үг. Хэрвээ 2-оос их байвал яг одоо арга хэмжээ авах шаардлагатай.
Үс унах шалтгаан
Үс уналт нь гадаад болон дотоод шалтгаан гэж байдаг. Гадаад шалтгаанд хооллолтоос болдог. Ялангуяа витамин С, В5, В6, РР болон Fe, S, Ca, Mg гэх мэт биед үаардлагатай эрдэст бодис дутагдснаас болдог. За мэдээж тамхи татах, алкоголь их хэмжээгээр хэрэглэхээс болно.
За мөн эмэгтэйчүүд бидний гормоны өөрчлөлтөөс хэт их шалтгаалдаг. Ихэнхидээ жирэмслэлтийн үед, үр хөндөлтөөс, дотоод шүүрлийн эрхтэн гэмтсэн үед үс их унадаг. Үс уналтанд нөлөөлөх хамгийн хүчтэй зүйлс бол: стресс, гэнэт жин ихээр хаях, наркозонд орсны дараа, байнгын санаа зоволтоос болно. Нэмж хэлэхэд гадаад температураас их шалтгаалдаг учир малгай өмсөж байх хэрэгтэй.
Үс уналтыг зогсоохын тулд
Эхний алхам бол хооллолтондоо анхаарал хандуулах. Таны нэг өдрийн хооллолтонд тань хангалттай уураг болон төмөр агуулсан байх хэрэгтэй. Хоолондоо тослог багатай мах, тараг, ногоо, жимсгэнэ хэрэглэх юм бол үс тань баярлана.
Зарим үсний шампуниуд “Бэхлэх” зориулалттай байдаг. Эдгээр нь үнэхээр үс уналтыг зогсооход тус болдог. Үсээ угааж байхдаа шампунь түрхчихээд хуйхандаа 3-5минут гараараа массаж хийж өгөөрэй.
Үсээ самнах нь ихэнхи хүмүүсийн хувьд зүгээр л цэвэрхэн харагдахын тулд хэрэглэдэг гэж боддог. Гэвч самыг зөв сонгосон үед харин ч хуйханд массаж хийж цусны эргэлтийг сайжруулдаг. Эндээс гарах үр дүн нь үсний угийг бэхэлж өгдөг гэсэн үг. Орой унтахаас өмнө хэдэн минут хуйхандаа массаж хийж заншаарай.