Биатлоны спортын шилжин явах цомын тэмцээн болно

ОХУ, Буриад, Чита, Монголын биатлоны баг тамирчдын биатлоны тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр МҮОХ-нд холбогдох хүмүүс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Улаан-Үд, ОХУ, Монголын биатлоны холбооны дарга болон нарийн бичгийн дарга нар оролцов.

11005722_1422468428047678_1596654361_nӨвлийн спортын хаан болсон хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг нь яах аргагүй Биатлон билээ. Манай улсад биатлоны спорт 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элссэн. Монголын биатлоны холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “President cup 2015” шилжин явах цомын тэмцээн Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 2-6-нд “Скай ресорт” цанын баазад болох гэж байна. Уг тэмцээнийг Монголын биатлоны холбоо Буриад болон Улаан-Үдийн биатлоны холбоодтой хамтран зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээн нь богино зай, бөөн гараа, холимог буухиа гэсэн 3 төрлөөр болох бөгөөд ОХУ-аас 15 тамирчин, Монгол Улсаас 15 тамирчин оролцож байна. Тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах бөгөөд 2016 оноос Азийн бусад орнуудтай хамтран зохион байгуулж, улмаар Азийн цомын тэмцээнийг бий болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ жилийн “Ерөнхийлөгчийн цом” биатлоны тэмцээн нь дөрвөн гараатай явагдаж байгаа бөгөөд нээлт болон эхний хоёр гарааг ОХУ-ын Буриадын “Снежинка” баазад зохион байгуулсан байна.

Ш.Ганчимэг

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …