Б.Сэр-Од Токиогийн марафоноос хүрэл медаль хүртлээ

211Японы Токио хотноо ням гаригт буюу гуравдугаар сарын 1-нд болсон “Lake Biwa Marathon” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт оров.

Италийн тамирчны хувьд манай тамирчнаас 8 секундийн өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд оржээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р байрт орсон байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 алт, 2008 онд мөнгөн медаль хүртэж, манай улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан. Мөн тэрбээр 2014 онд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн их наадмын марафонд IV байр орсон юм.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …